Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2022 оны 6 дугаар сарын 1-р Арав хоногийн усны түвшний тойм мэдээ
6 дугаар сарын 8-10-ний өдрүүдэд Үүрийн гол Цагаан-Үүр сумын төв орчимд үерийн түвшинг 5-25 см-ээр давж үерлээд байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 5-15 см-ээр бага байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн эхээр олон жилийн дундаж түвшнээс 5-10 см-ээр ахиу, хугацааны сүүлээр усны түвшин багасаж дунджаас 5-10 см-ээр бага байлаа.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт өөрчлөлтгүй, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 5 см-ээр их байв. Харин Эрдэнэбулган сум орчимд усны түвшин хоногт бараг өөрчлөлтгүй, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 15-20 см-ээр ахиу байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн 5-10 см-ээр бага байв.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 0-80 см-ээр хэлбэлзэж байв. 6 дугаар сарын 8-10-ний өдрүүдэд үерийн түвшинг 5-25 см-ээр давж үерлэсэн.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 5-15 см-ээр бага байв.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд өөрчлөлтгүй байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт өөрчлөлтгй байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 10-15 см-ээр ахиу байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө