Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2021 оны 8 дугаар сарын 1-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ
2021 оны 8 дугаар сарын 1 дүгээр Арав хоногт: Энэ хугацаанд ихэнхи гол мөрнүүд үерийн түвшинг давж хүчтэй үерлэлээ.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 5-55 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 120-180 см-ээр ахиу байлаа. 8 дугаар сарын 4-6-ний өдрүүдэд үерийн түвшинг 10-35 см-ээр давж хүчтэй үерлэлээ.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-30 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 30-95 см-ээр ахиу байлаа. 8 дугаар сарын 4-ний өдөр үерийн түвшинг 20 см-ээр давж үерлэсэн байна.
Хөвсгөл нуураас усжих Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дундаж түвшнээс 10-20 см-ээр ахиу, Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж, хугацааны эхээр олон жилийн дунджаас 0-15 см-ээр ахиу, бусад хугацаанд олон жилийн дунджаас 0-10 см-ээр бага байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 10-75 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 85-185 см-ээр их байв. 8 дугаар сарын 1, 3-5, 9-10-ний өдрүүдэд үерийн түвшинг 5-90 см-ээр давж хүчтэй үерлэсэн байна. Мөн 8 дугаар сарын 10-ний өдөр үерийн аюултай түвшинг давж үерлэлээ.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд 5-140 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 30-195 см-ээр ахиу байв. 8 дугаар сарын 3-5, 8-10-ний өдрүүдэд үерийн түвшинг 5-115 см-ээр давж үерлээд байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-25 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 10-70 см-ээр ахиу байв.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 5-40 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш үерийн түвшинг 5-70 см-ээр давж үертэй байлаа.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-20 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дундаж түвшнээс 15-50 см-ээр ахиу байв. 8 дугаар сарын 4 болон 9-ний өдрүүдэд үерийн түвшинг давж хүчтэй үерлэлээ.
Ихэнх хугацаанд түр зуурын болон үргэлжилсэн хур бороо орсны улмаас гол мөрнүүдийн усны түвшин богино хугацаанд нэмэгдэж үерлэж байлаа. Цаашид ч гэсэн түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа бөгөөд хур борооны эрчимшил, хэмжээнээс хамаарч гуу жалга болон сайраар уруйн үер буух, гол мөрнүүдийн усны түвшин богино хугацаанд нэмэгдэж үерлэх тул малчид, тээвэрчид болон аялаж амарч яваа ард иргэдийг үер усны аюулаас байнга сэрэмжтэй байж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө