Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 4 дүгээр сарын 3 дугаар Арав хоногийн усны түвшний тойм мэдээ
2021 оны 4 дүгээр сарын 3 дүгаар арав хоногт:
Хөвсгөл аймгийн нутаг дахь томоохон гол мөрнүүдэд усан зах болон мөсөн захтай болох, мөсөн дээгүүр ус урсах, цөн түрэх, цөнгийн хахаа үүсэх гэх мэт мөсний үзэгдэл ажиглагдаж, ихэнхи гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, усны түвшин хоногт 0 - 42 см-ээр ихсэх болон буурч хэлбэлзлээ.
2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар:
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх суманд нийтдээ мөсөн бүрхүүлтэй, зарим газраар усан захтай, усан хилтэй байгаа бөгөөд мөсний зузаан өмнөх 10 хоногоос 10 см-ээр буурч 90-100 см байна.
Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр, Бэлтэс, Бүгсий, Үүр голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-40 см-ээр нэмэгдэж олон жилийн дундаж түвшнээс 1-50 см-ээр их байна.
Хөвсгөлийн уулс болон Хөвсгөл нуураас усжих Эг, Дэлгэрмөрөн, Шишгэд зэрэг голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 5-15 см-ээр бага байна. Цаг агаар дулаарсантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд орсон цас хайлж байгаа тул шар усны үерээс хамааран гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэх хандлагатай байна. Иймд нийт ард иргэд, малчид, тээвэрчдийг баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө