Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 6 дугаар сарын 2-р Арав хоногийн усны түвшний тойм мэдээ
2021 оны 6 дугаар сарын 2 дугаар Арав хоногт:
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд усан зах, усан хил үүсэх, цөнгийн мөс хөвөх гэх мэт мөсний үзэгдэл ажиглагдаж, мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, усны түвшин хоногт 0-3 см-ээр хэлбэлзэж , 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-10 см-ээр ахиу байлаа.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 5-20 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджаас 40-80 см-ээр ахиу байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж хугацааны дунд үе хүртэл олон жилийн дунджаас 0-5 см ахиу, арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас 5-10 см-ээр бага болоод байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 5-45 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 40-110 см-ээр их байв. 6 дугаар сарын 15-ны өдөр үерийн түвшинг 15 см-ээр даван үерлэсэн байна.
Мөн Хөвсгөлийн уулсаас усжих Үүр гол Цагаан-Үүр сумын төв орчимд, Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд, Бүгсий гол Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-40 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-110 см-ээр ахиу байв.
Хөвсгөл нуураас усжих Эг голын усны түвшин Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджаас бага байв.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө