Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 5 дугаар сарын 3-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ
2021 оны 5 дугаар сарын 3-р Арав хоногт:
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд арав хоногийн турш, битүү мөсөн бүрхүүлтэй, зарим газраар усан захтай, усан хилтэй байлаа. Усны түвшин олон жилийн дунджийн орчим байв.
Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Бэлтэс голуудын усны түвшин хугацааны эхэн үе болон сүүлээр хоногт 5-90 см-ээр өсөх болон буурч үерийн түвшинг 10-70 см-ээр давж хүчтэй үерлэв. Хангайн нуруу болон Хөвсгөлийн уулсаас усжих Сэлэнгэ, Идэр, Үүр зэрэг томоохон голуудын усны түвшин хоногт 5-70 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджаас 5-140 см-ээр их байв. Бусад гол мөрнүүдийн усны түвшин олон жилийн дунджаас 5-20 см-ээр бага байлаа.
2021-06-01-ний өдрийн байдлаар:
Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын усны түвшин үерийн түвшинг 5 см-ээр даван үертэй байгаа хэдий ч усны түвшин аажмаар буурч байна. Хөвсгөлийн уулс болон Хангайн нурууны араас усжих Идэр, Сэлэнгэ, Үүр, Шишгэд, Бүгсий, Бэлтэс зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин олон жилийн дунджаас 5-125 см-ээр ахиу байна.
Иймд томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа ард, иргэд, малчид, тээвэрчдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж, баталгаат зам, гүүр гармаар зорчиж байхыг сануулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө