Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 4 дүгээр сарын 2 дугаар арав хоногийн тойм мэдээ
2021 оны 4 дүгээр сарын 2 дугаар Арав хоногт:
Хөвсгөл аймгийн зарим томоохон гол мөрнүүдийн мөсөн бүрхүүл задарч цөн түрэх, цөн хахах, мөсөн зах үүсэх, мөсөн дээгүүр ус урсах, усан зах үүсэх гэх мэт мөсний үзэгдэл ажиглагдлаа. Мөн зарим гол мөрнүүд мөснөөс бүрэн чөлөөлөгдөөд байна.
2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар:
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, зарим газар усан хилтэй, мөсний зузаан 100-110 см байгаа хэдий ч мөсний нягт багасаж, хэврэгшиж байна.
Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр, Үүр голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10 см-ээр нэмэгдэж олон жилийн дундаж түвшнээс 5-20 см-ээр их байна. Мөн уулсаас усжих Бүгсий, Сэлэнгэ, Шишгэд, Эг, Бэлтэс зэрэг голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 15-50 см-ээр ахиу байна.
Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн гол болон Эг гол Хатгал тосгон орчимд усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 20 см-ээр бага байна. Цаашид цаг агаар дулаарч уулын цас мөс хайлж болзошгүй тул малчид , тээвэрчид, ард иргэдийг шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө