Цаг уурын мэдээ > Ус судлал
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн нутгаар урсах судалгаатай томоохон гол мөрнүүдийн мөсний үзэгдлийн болон мөсний зузааны тойм мэдээ
11 дүгээр сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдэд гол захлаж хөлдөн мөсөн захтай болох, өтгөн зайр урсах, гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болох зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээд байна. Хадаалсан гол мөрнүүдийн мөсний зузаан энэ үеийн дунджаас 5-15 см-ээр бага байна.
Хөвсгөл нуур Хатгал тосгон орчимд нимгэн мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд бусад хэсгээр мөсөн захтай задгай байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд зайр хахсны улмаас гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн 10 см байна. Нийт уртын дагууд гол хадаалаагүй байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 15 см байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд мөсөн захтай байна. Харин Эрдэнэбулган сум орчимд мөсөн захтай байгаа бөгөөд зайр урсаж байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 35 см байна. Нийт уртын дагууд гол бүрэн хадаалаагүй байна.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 25 см орчим байна.
- Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 30 см байгаа нь энэ үеийн дунджаас 15 см-ээр бага байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд мөсөн захтай байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд гол хадаалж битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 25 см байгаа нь энэ үеийн дунджаас 10 см-ээр бага байна.
!!!Сэрэмжлүүлэг: Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал явах болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул нийт ард, иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө