Цаг уурын мэдээ > Ус судлал
2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн мөсний зузааны тойм мэдээ
Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан мөн үеийн олон жилийн дунджаас 5-80 см-ээр бага байна.
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал тосгон болон Ханх сум орчимд мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5 см-ээр нэмэгдэж 120 см болсон бөгөөд мөн үеийн олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байна. Мөн мөсөн дээр 5 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан: Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд, Бүгсий, Бэлтэс зэрэг томоохон гол мөрнүүдийн ажиглалт хийдэг хэсэгт битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай болсон бөгөөд мөсний зузаан 20-135 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 5-80 см-ээр бага байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчирээс Сэлэнгэ мөрөн гэж нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд харзтай болсон бөгөөд мөсний зузаан 30 см байгаа нь мөн үеийн олон жилийн дунджаас 10 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас усжих: Эг гол Эрдэнэбулган сум болон Хатгал тосгон орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай байгаа бөгөөд мөсний зузаан 30-50 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 15-30 см-ээр бага байна. Эг голын эх буюу Хатгал тосгон орчимд нуурын хоолой хэсэг битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн байна.
Хангайн нуруунаас эх авсан: Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 100 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 5 см-ээр бага байна.
Анхааруулга: Цаг агаар дулаарч буйтай холбогдуулан томоохон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний нягт багасаж, хэврэгшин, мөсний зузаан нимгэрч байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө