Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2022 оны 5 дугаар сарын 2-р Арав хоногийн усны түвшний тойм мэдээ
5 дугаар сарын 2 дугаар Арав хоногт ихэнхи гол мөрнүүдийн усны түвшин буурч байв.
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 90-110 см байгаа хэдий ч мөсний нягт багасаж, хэврэгшиж байна. Мөн нуурын зарим хэсгээр усан захтай, мөс харлах, усан хил гарах зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 5-15 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн эхээр дунджаас 10-30 см-ээр ахиу, бусад хугацаан усны түвшин буурч олон жилийн дундаж түвшнээс 5-20 см-ээр бага байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 5-20 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн эхээр дунджаас 10-50 см-ээр ахиу, бусад хугацаанд мөн усны түвшин буурч олон жилийн дундаж түвшнээс 10-25 см-ээр бага байлаа.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт бараг өөрчлөлтгүй, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 5 см-ээр их байна. Харин Эрдэнэбулган сум орчимд усны түвшин хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджаас 5-25 см-ээр ахиу байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 5-15 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 30-40 см-ээр бага, хугацааны сүүлээр 5-25 см-ээр бага байв.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 5-20 см-ээр хэлбэлзэж байв.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн эхээр болон сүүлээр олон жилийн дундаж түвшнээс 10-15 см-ээр ахиу байв..
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв хоногт 0-5 см-ээр буурч байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-15 см-ээр ахиу байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн эхээр олон жилийн дунджаас 5-30 см-ээр ахиу байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө