Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2024 оны 1 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм
Шинэчлэгдсэн: 2024-12-20 14:54:02
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2024 оны 01 дүгээр сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 1 дүгээр сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 6 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2024 оны 1 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
0.100 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
8.64 |
2.88 |
0.64 |
0.05 |
0.001 |
0.34 |
0.003 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
8.80 |
3.68 |
0.16 |
0.02 |
0.002 |
0.24 |
0.003 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
7.04 |
1.76 |
0.16 |
0.01 |
0.002 |
0.48 |
0.003 |
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул |
|
|
1.28 |
0.04 |
0.001 |
0.58 |
0.003 |
Хөвсгөл нуур- Ханх |
|
|
0.64 |
0.04 |
0.001 |
0.09 |
0.004 |
Хөвсгөл нуур- Хатгал |
|
|
0.32 |
0.06 |
0.001 |
0.08 |
0.004 |
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 287.1-363.6 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 230.3-240.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2024 оны 1 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 230.3-363.6 мг/л-т хэлбэлзэж дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS4586:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори