Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2018 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Шинэчлэгдсэн: 2024-12-21 14:39:06
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2018 оны 10 дугаар сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 10 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядаг-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Эг-Эрдэнэбулган, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханхын нийт гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 19 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2018 оны 10 дугаар сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект-
Хяналт-шинжилгээний цэг
|
Усны чанарын үзүүлэлт, мг/л
|
||||||
О2
|
БХХ5
|
ПИЧ
|
NH4
|
NO2
|
NO3
|
PО4
|
|
Усны чанарын стандарт
MNS4586:98
|
6.0 багагүй
|
3.0
|
10.0
|
0.50
|
0.020
|
9.0
|
0.100
|
Дэлгэрмөрөн- Цагаан-Уул
|
|
|
2.88
|
0.06
|
0.0
|
0.24
|
0.002
|
Дэлгэрмөрөн- Тосгон
|
10.08
|
0.64
|
2.08
|
0.05
|
0.001
|
0.18
|
0.002
|
Дэлгэрмөрөн- Бойны газар
|
10.08
|
0.80
|
1.92
|
0.03
|
0.001
|
0.20
|
0.001
|
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг
|
10.88
|
1.12
|
1.76
|
0.04
|
0.001
|
0.18
|
0.002
|
Буянт-Мөрөн
|
8.32
|
2.08
|
17.3
|
0.17
|
0.060
|
1.20
|
0.021
|
Хядаг-Мөрөн
|
6.08
|
0.64
|
0.16
|
0.02
|
0.003
|
1.62
|
0.002
|
Хөвсгөл нуур- Ханх
|
|
|
0.64
|
0.02
|
0.0
|
0.05
|
0.002
|
Хөвсгөл нуур- Хатгал
|
|
|
0.64
|
0.03
|
0.0
|
0.03
|
0.003
|
Эг-Хатгал
|
|
|
0.64
|
0.04
|
0.001
|
0.01
|
0.003
|
Идэр-Зүрх
|
|
|
3.68
|
0.10
|
0.003
|
0.15
|
0.002
|
Сэлэнгэ-Тосонцэнгэл
|
|
|
2.56
|
0.04
|
0.002
|
0.10
|
0.002
|
Бэлтэс-Баянзүрх
|
|
|
5.28
|
0.11
|
0.001
|
0.52
|
0.003
|
Шишхэд-Ренчинлхүмбэ
|
|
|
0.80
|
0.02
|
0.002
|
0.12
|
0.015
|
Гуна-Улаан-Уул
|
|
|
1.44
|
0.03
|
0.0
|
0.16
|
0.005
|
Эг-Эрдэнэбулган
|
|
|
0.64
|
0.02
|
0.0
|
0.12
|
0.004
|
Үүр-Цагаан-Үүр
|
|
|
4.16
|
0.08
|
0.001
|
0.11
|
0.001
|
Уйлган-Цагаан-Үүр
|
|
|
5.12
|
0.15
|
0.001
|
0.12
|
0.004
|
Цагааннуур-Цагааннуур
|
|
|
1.76
|
0.04
|
0.002
|
0.05
|
0.005
|
Хороо-Ханх
|
|
|
1.60
|
0.05
|
0.001
|
0.26
|
0.002
|
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 254.1-285.2 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн голын усны шинжилгээ, Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 528.4 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас даваагүй, боловч усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, нитритийн /NO2/ агууламж нь усны чанарын стандартыг давсан “бага зэргийн бохирдолтой” байв.
Хядаг-Мөрөн рашааны шинжилгээ, Хядагийн рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 391.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагийн рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 215.6-222.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй байв. Хөвсгөл нуурын усны шинжилгээний дүнгээс харахад нуурын усны чанар “ маш цэвэр” байлаа.
Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган голын усны шинжилгээ: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 218.7-270.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй байв. Эгийн голын усны шинжилгээний дүнгээс харахад голын усны чанар “ маш цэвэр” байлаа.
Идэр-Зүрх голын усны шинжилгээ, Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 145.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж, нь MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй голын усны чанар “цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл мөрөний усны шинжилгээ, Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 185.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж, нь MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрхийн усны шинжилгээ, Бэлтэсийн голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 371.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бэлтэсийн голын усны чанар “ цэвэр” байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ голын усны шинжилгээ, Шишхэд голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 249.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр голын усны шинжилгээ, Үүрийн голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 235.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байв.
Уйлган-Цагаан-Үүр голын усны шинжилгээ, Уйлган голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 250.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Уйлган голын усны чанар “цэвэр” байв.
Цагааннуур-Цагааннуурын усны шинжилгээ, Нуурын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 200.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Цагааннуурын усны чанар “цэвэр” байв.
Хороо-Ханх голын усны шинжилгээ, голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 158.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “цэвэр” байв.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2018 оны 10 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 145,5-528,4 мг/л-т хэлбэлзэж багаас дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хядаг-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Эг-Эрдэнэбулган, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнгээс харахад усны чанарын стандарт/MNS4585:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
Шинжилгээний дүнгээр Буянт-Мөрөн голын усны 1 цэгийн усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/, нитритийн /NO2/ агууламж нь гадаргын усны чанарын стандарт дахь /MNS45:86:98/ хүлцэх агууламжийг давсан “бохирдолтой” байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори