Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2018 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
0.100 |
Дэлгэрмөрөн- Цагаан-Уул |
|
|
8.96 |
0.36 |
0.002 |
0.16 |
0.003 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
8.80 |
1.12 |
6.08 |
0.30 |
0.002 |
0.22 |
0.003 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
8.64 |
1.12 |
5.76 |
0.29 |
0.004 |
0.14 |
0.004 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
8.80 |
1.12 |
5.96 |
0.29 |
0.006 |
0.12 |
0.003 |
Буянт-Мөрөн |
7.84 |
2.24 |
4.64 |
0.17 |
0.032 |
0.46 |
0.016 |
Хядаг-Мөрөн |
6.88 |
0.80 |
0.32 |
0.02 |
0.003 |
1.66 |
0.003 |
Хөвсгөл нуур- Ханх |
|
|
0.96 |
0.07 |
0 |
0.02 |
0.216 |
Хөвсгөл нуур- Хатгал |
|
|
0.16 |
0.02 |
0 |
0.0 |
0.005 |
Эг-Хатгал |
|
|
0.48 |
0.03 |
0.001 |
0.01 |
0.001 |
Идэр-Зүрх |
|
|
9.60 |
0.31 |
0.012 |
0.24 |
0.008 |
Шишхэд-Ренчинлхүмбэ |
|
|
3.36 |
0.16 |
0.003 |
0.06 |
0.005 |
Гуна-Улаан-Уул |
|
|
2.56 |
0.06 |
0.001 |
0.06 |
0.005 |
Үүр-Цагаан-Үүр |
|
|
1.12 |
0.04 |
0.003 |
0.77 |
0.001 |
Цагааннуур-Цагааннуур |
|
|
4.96 |
0.26 |
0.002 |
0.08 |
0.001 |
Хороо-Ханх |
|
|
1.76 |
0.03 |
0.001 |
0.17 |
0.002 |
Гүн |
|
|
9.92 |
0.18 |
0.001 |
0.15 |
0.002 |
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 157.9-167.3 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн голын усны шинжилгээ, Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 545.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Буянт голын усны чанар “цэвэр” байлаа.
Хядаг-Мөрөн рашааны шинжилгээ, Хядагийн рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 421.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагийн рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 101.0-124.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй байв. Харин Хөвсгөл нуур-Ханхын усан дахь фосфатын агууламж усны чанарын стандарт/MNS4586-98/-аас давсан байв. Хөвсгөл нуурын мөс бүрэн хайлаагүй захалж гэссэн байсан нь нөлөөлсөн байж болох талтай. Хөвсгөл нуурын усны шинжилгээний дүнгээс харахад нуурын усны чанар “цэвэр” байлаа.
Эг-Хатгал усны шинжилгээ: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 221.9-280.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй, Эгийн голын усны чанар “цэвэр" байлаа.
Идэр-Зүрх голын усны шинжилгээ, Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 117.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ голын усны шинжилгээ, Шишхэд голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 280.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бэлтэсийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Гуна-Улаан-Уул голын усны шинжилгээ, Гуна голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 118.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Гуна голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр голын усны шинжилгээ, Үүрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 179.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Цагааннуур-Цагааннуурын усны шинжилгээ, “Цагааннуур” нуурын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 171.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. “Цагааннуур” нуурын усны чанар “цэвэр” байлаа
Хороо-Ханхын усны шинжилгээ, “Хороо” голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 171.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. “Цагааннуур” нуурын усны чанар “цэвэр” байлаа
Гүний усны шинжилгээ, “Гүний” усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 171.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. “Цагааннуур” нуурын усны чанар “цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2018 оны 6 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 101.0-545.6 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй байв.
Хөвсгөл нуур-Хатгал, Цагааннуур, Эг, Идэр, Бэлтэс, Бүгсү, Үүр, Уйлган, Гуна, Сэлэнгэ мөрөн, Дэлгэрмөрөн голуудын усны шинжилгээний дүнгээс харахад усны чанарын стандарт/MNS4585:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
Харин Буянт-Мөрөн голын усан дахь нитритийн агууламж /NO2/, Хөвсгөл нуур-Ханхын нуурын усан дахь форфатын агууламж /PO4/ усны чанарын стандарт дахь /MNS4586-98/ хүлцэх агууламжийг давсан бохирдол илэрсэн байна.