Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2022 оны 12 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Шинэчлэгдсэн: 2024-12-21 14:39:26
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 12 дугаар сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 12 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 6 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2022 оны 12 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект-
Хяналт-шинжилгээний цэг
|
Усны чанарын үзүүлэлт, мг/л
|
||||||
О2
|
БХХ5
|
ПИЧ
|
NH4
|
NO2
|
NO3
|
PО4
|
|
Усны чанарын стандарт
MNS4586:98
|
6.0 багагүй
|
3.0
|
10.0
|
0.50
|
0.020
|
9.0
|
0.100
|
Дэлгэрмөрөн- Тосгон
|
8.16
|
0.48
|
0.48
|
0.03
|
0.005
|
0.06
|
0.008
|
Дэлгэрмөрөн- Бойны газар
|
8.8
|
0.96
|
0.32
|
0.02
|
0.004
|
0.03
|
0.003
|
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг
|
9.28
|
1.44
|
0.48
|
0.06
|
0.004
|
0.06
|
0.004
|
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул
|
|
|
0.16
|
0.02
|
0.004
|
0.07
|
0.003
|
Хөвсгөл нуур- Ханх
|
|
|
0.16
|
0.04
|
0.002
|
0.04
|
0.003
|
Хөвсгөл нуур- Хатгал
|
|
|
0.16
|
0.05
|
0.002
|
0.04
|
0.006
|
Сэлэнгэ-Тосонцэнгэл
|
|
|
0.32
|
0.05
|
0.004
|
0.14
|
0.015
|
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 258.2-371.3 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “Цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 204.7-235.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “Маш цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл: Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Сэлэнгэ мөрөний усан дахь эрдэсжилт 307.9 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “Цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2022 оны 12 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 204.7-371.3 мг/л-т хэлбэлзэж дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Сэлэнгэ-Тосонцэнгэл зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “Цэвэр” байлаа.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори