Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2021 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм
Шинэчлэгдсэн: 2024-12-21 14:39:24
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 9 дүгээр сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 9 дүгээр сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядага-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр-Зүрх, Бэлтэс-Баянзүрх, Бүгсүй-Төмөрбулаг, гүний усны 1 цэг зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 12 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2021 оны 9 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
0.100 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
9.12 |
0.80 |
5.76 |
0.24 |
0.002 |
0.76 |
0.002 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
8.96 |
0.64 |
5.76 |
0.10 |
0.002 |
0.73 |
0.003 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
8.80 |
0.80 |
5.60 |
0.08 |
0.002 |
0.77 |
0.002 |
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул |
|
|
6.40 |
0.33 |
0.002 |
0.73 |
0.003 |
Буянт-Мөрөн |
10.88 |
1.92 |
2.40 |
0.14 |
0.003 |
0.28 |
0.003 |
Хядаг-Мөрөн |
7.04 |
2.08 |
1.28 |
0.05 |
0.002 |
1.85 |
0.005 |
Хөвсгөл нуур- Ханх |
|
|
1.60 |
0.03 |
0.001 |
0.05 |
0.020 |
Хөвсгөл нуур- Хатгал |
|
|
0.64 |
0.05 |
0.0 |
0.05 |
0.003 |
Идэр-Зүрх |
|
|
8.32 |
0.48 |
0.007 |
0.13 |
0.029 |
Бэлтэс-Баянзүрх |
|
|
14.08 |
0.08 |
0.004 |
1.04 |
0.004 |
Бүгсүй-Төмөрбулаг |
|
|
5.60 |
0.33 |
0.002 |
0.68 |
0.004 |
Гүний ус |
|
|
3.36 |
1.13 |
0.012 |
0.12 |
0.048 |
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 417.0-462.7 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн: Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Буянт голын усан дахь эрдэсжилт 531.0 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Буянт голын усны чанар “цэвэр” байлаа.
Хядаг-Мөрөн: Хядагын рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Хядагын рашааны усан дахь эрдэсжилт 390.0 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагын рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын нуурын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 205.6-206.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Идэрийн голын усан дахь эрдэсжилт 95.9 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “маш цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрх: Бэлтэсийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Бэлтэсийн голын усан дахь эрдэсжилт 557.7 мг/л, усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ нь MNS45:85:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжыг давсан бага зэргийн бохирдолтой байв. Энэ нь энэ сард орсон хур тунадас их байснаас Бэлтэсийн гол ихээхэн үерлэсэнтэй хамааралтай бохирдол байлаа.
Бүгсүй-Төмөрбулаг: Бүгсүйн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Бүгсүйн голын усан дахь эрдэсжилт 278.2 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бүгсүйн голын усны чанар “цэвэр” байлаа.
Гүний ус: Гүний усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад гүний усан дахь эрдэсжилт 226.1 мг/л, гүний усан дахь /NH4/ аммони MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдол илэрсэн байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2021 оны 9 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 95.9-557.7 мг/л-т хэлбэлзэж бага болон дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр-Зүрх, Бэлтэс-Баянзүрх, Бүгсүй-Төмөрбулаг зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр”, байсан бөгөөд Гүний усан дахь /NH4/ аммони агууламж нь MNS:45:85:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжийг давсан бохирдол илэрсэн байна. Мөн Бэлтэсийн голын усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ нь MNS45:85:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжыг давсан бохирдол гарсан нь Бэлтэсийн гол ихээхэн үерлэсэнтэй холбоотой үүссэн бохирдол байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори