Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 8 дугаар сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 8 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядага-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган, Идэр-Зүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 16 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2022 оны 8 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект-
Хяналт-шинжилгээний цэг
|
Усны чанарын үзүүлэлт, мг/л
|
О2
|
БХХ5
|
ПИЧ
|
NH4
|
NO2
|
NO3
|
PО4
|
Усны чанарын стандарт
MNS4586:98
|
6.0 багагүй
|
3.0
|
10.0
|
0.50
|
0.020
|
9.0
|
0.100
|
Дэлгэрмөрөн- Тосгон
|
8.32
|
1.28
|
2.40
|
0.17
|
0.004
|
0.39
|
0.002
|
Дэлгэрмөрөн- Бойны газар
|
8.48
|
1.28
|
2.24
|
0.04
|
0.003
|
0.35
|
0.001
|
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг
|
8.16
|
0.96
|
2.56
|
0.05
|
0.003
|
0.25
|
0.002
|
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул
|
|
|
2.72
|
0.15
|
0.003
|
0.21
|
0.002
|
Буянт-Мөрөн
|
6.88
|
1.12
|
3.04
|
0.23
|
0.004
|
0.38
|
0.003
|
Хядаг-Мөрөн
|
6.40
|
0.64
|
0.32
|
0.12
|
0.001
|
1.38
|
0.0
|
Хөвсгөл нуур- Ханх
|
|
|
0.64
|
0.06
|
0.001
|
0.26
|
0.0
|
Хөвсгөл нуур- Хатгал
|
|
|
1.12
|
0.09
|
0.003
|
0.21
|
0.001
|
Эг-Хатгал
|
|
|
0.96
|
0.02
|
0.001
|
0.03
|
0.004
|
Идэр-Зүрх
|
|
|
2.56
|
0.05
|
0.006
|
0.45
|
0.002
|
Шишхэд-Ренчинлхүмбэ
|
|
|
1.28
|
0.08
|
0.008
|
0.23
|
0.0
|
Эг-Эрдэнэбулган
|
|
|
1.76
|
0.09
|
0.001
|
0.15
|
0.002
|
Үүр-Цагаан-Үүр
|
|
|
5.76
|
0.20
|
0.002
|
0.32
|
0.0
|
Уйлган-Цагаан-Үүр
|
|
|
6.24
|
0.25
|
0.001
|
0.33
|
0.0
|
Цагааннуур-Цагааннуур
|
|
|
2.40
|
0.11
|
0.008
|
0.07
|
0.0
|
Хороо-Ханх
|
|
|
2.88
|
0.16
|
0.001
|
0.06
|
0.001
|
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 253.9-272.9 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн: Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Буянт голын усан дахь эрдэсжилт 479.9 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Буянт голын усны чанар “цэвэр” байлаа.
Хядаг-Мөрөн: Хядагын рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Хядагын рашааны усан дахь эрдэсжилт 360.1 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагын рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 206.5-209.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Эгийн голын усны эрдэсжилт 199.5-248.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Эгийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Идэрийн голын усан дахь эрдэсжилт 176.6 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ: Шишхэд голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 226.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр: Үүрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Үүрийн голын усан дахь эрдэсжилт 210.7 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Уйлган-Цагаан-Үүр: Уйлган голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Уйлган голын усан дахь эрдэсжилт 205.0 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Уйлган голын усны чанар “цэвэр” байлаа.
Цагааннуур-Цагааннуур: Цагааннуурын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Цагааннуурын усны эрдэсжилт 172.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Цагааннуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Хороо-Ханх: Хороо голын хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 109.7 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2022 оны 8 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 109.7-479.9 мг/л-т хэлбэлзэж бага болон дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Хядага-Мөрөн, Идэр-Зүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори