Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2023 оны 4 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм
Шинэчлэгдсэн: 2024-12-21 06:15:15
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2023 оны 4 дүгээр сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 4 дүгээр сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Бэлтэс-Баянзүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Хороо-Ханх, Гүний ус зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 14 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2022 оны 4 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект-
Хяналт-шинжилгээний цэг
|
Усны чанарын үзүүлэлт, мг/л
|
||||||
О2
|
БХХ5
|
ПИЧ
|
NH4
|
NO2
|
NO3
|
PО4
|
|
Усны чанарын стандарт
MNS4586:98
|
6.0 багагүй
|
3.0
|
10.0
|
0.50
|
0.020
|
9.0
|
0.100
|
Дэлгэрмөрөн- Тосгон
|
10.7
|
1.76
|
2.08
|
0.04
|
0.005
|
0.52
|
0.003
|
Дэлгэрмөрөн- Бойны газар
|
10.6
|
2.84
|
2.08
|
0.07
|
0.008
|
0.64
|
0.002
|
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг
|
10.9
|
1.94
|
2.24
|
0.03
|
0.006
|
0.54
|
0.003
|
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул
|
|
|
1.76
|
0.15
|
0.005
|
1.08
|
0.001
|
Хөвсгөл нуур- Ханх
|
|
|
1.44
|
0.05
|
0.001
|
0.04
|
0.002
|
Хөвсгөл нуур- Хатгал
|
|
|
1.44
|
0.02
|
0.001
|
0.02
|
0.001
|
Идэр-Зүрх
|
|
|
5.28
|
0.07
|
0.002
|
0.86
|
0.002
|
Сэлэнгэ-Тосонцэнгэл
|
|
|
2.88
|
0.11
|
0.010
|
0.80
|
0.010
|
Бэлтэс-Баянзүрх
|
|
|
6.72
|
0.82
|
0.020
|
1.10
|
0.002
|
Шишхэд-Ренчинлхүмбэ
|
|
|
1.12
|
0.24
|
0.003
|
0.27
|
0.001
|
Үүр-Цагаан-Үүр
|
|
|
2.72
|
0.03
|
0.001
|
0.14
|
0.002
|
Уйлган-Цагаан-Үүр
|
|
|
2.24
|
0.02
|
0.001
|
0.17
|
0.0
|
Хороо-Ханх
|
|
|
4.32
|
0.10
|
0.001
|
0.19
|
0.002
|
Гүн
|
|
|
7.04
|
0.56
|
0.017
|
0.14
|
0.052
|
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 277.5-352.9 мг/л-т хэлбэлзэж дунд зэргийн эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 211.3-236.4 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Идэр-Зүрхийн усны шинжилгээ: Идэр голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 260.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл усны шинжилгээ: Сэлэнгэ мөрөний усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сэлэнгэ мөрөний эрдэсжилт 222.6 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрх усны шинжилгээ: Бэлтэсийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Бэлтэсийн голын усан дахь эрдэсжилт 1995.4 мг/л давсархаг буюу их эрдэсжилттэй, усан дахь азотын агууламж аммони /NH4/, нитрит /NO2/-ийн агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжийг давсан бохирдолтой байна. Бэлтэсийн голын усны чанар “Бага зэргийн бохирдолтой” байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ усны шинжилгээ: Шишхэд голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 272.5 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр усны шинжилгээ: Үүрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Үүрийн голын усан дахь эрдэсжилт 281.7 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Уйлган-Цагаан-Үүр усны шинжилгээ: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Уйлган голын усан дахь эрдэсжилт 293.1 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Уйлган голын усны чанар “цэвэр” байлаа.
Хороо-Ханх усны шинжилгээ: Хороо голын хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 195.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “цэвэр” байлаа.
Гүний ус, усны шинжилгээ: Гүний усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад гүний усан дахь эрдэсжилт 249.0 мг/л, гүний усан дахь /NH4/ аммони агууламж нь усны чанарын стандарт /MNS4586-98/ дахь хүлцэх агууламжаас давсан бохирдол илэрсэн байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2023 оны 4 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 195.5-1995.4 мг/л-т хэлбэлзэж дунд зэргийн эрдэсжилтээс их эрдэсжилттэй байв.
Бэлтэсийн голоос бусад гол мөрөн нуурын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарт /MNS4586-98/-тай харьцуулахад хүлцэх агууламж давсан үзүүлэлт байхгүй усны чанар “Цэвэр” байв.
Энэ сард Бэлтэс-Баянзүрх голын усан дахь гол ионы агууламжууд харьцангуй их гарсан бөгөөд, голын усны РН нь сул шүлтлэг, усан дахь цахилгаан дамжуулах чанар “их”, эрдэсжилт өндөртэй, усан дахь хатуулагийн хэмжээ нь “Маш хатуу” ангилалд, голын усан дахь аммони /NH4/, нитрит /NO2/-ийн агууламж усны чанарын стандарт /MNS45:85:98/-ыг давсан бохирдол үүссэн байв. Бэлтэсийн голын усны чанар “Бага зэргийн бохирдолтой” ангилалд орсон байна. Учир нь хаврын шар усны үерээс шалтгаалсан бохирдол илэрсэн байна гэж дүгнэж байна.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори