Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2019 оны 3 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Шинэчлэгдсэн: 2024-12-21 14:39:11
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 3 дугаар сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 3 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Эг-Эрдэнэбулган зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 10 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2019 оны 3 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS45:86:98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, усны чанарын стандарт MNS45:86:98 /мг/м3/ |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
||
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
0.100 |
||
1 |
Дэлгэрмөрөн- Цагаан-Уул |
-- |
-- |
1.92 |
0.08 |
0.009 |
0.48 |
0.002 |
2 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
9.28 |
2.56 |
0.80 |
0.03 |
0.004 |
0.30 |
0.003 |
3 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
8.96 |
1.60 |
1.12 |
0.04 |
0.006 |
0.32 |
0.009 |
4 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
10.4 |
1.44 |
0.32 |
0.03 |
0.005 |
0.32 |
0.003 |
5 |
Хөвсгөл нуур- Ханх |
-- |
-- |
0.32 |
0.02 |
0.001 |
0.03 |
0.002 |
6 |
Хөвсгөл нуур- Хатгал |
-- |
-- |
0.64 |
0.09 |
0.001 |
0.03 |
0.001 |
7 |
Эг-Хатгал |
-- |
-- |
0.64 |
0.02 |
0.001 |
0.16 |
0.001 |
8 |
Идэр-Зүрх |
-- |
-- |
0.80 |
0.05 |
0.009 |
1.40 |
0.002 |
9 |
Сэлэнгэ-Тосонцэнгэл |
-- |
-- |
0.64 |
0.02 |
0.004 |
0.47 |
0.003 |
10 |
Эг-Эрдэнэбулган |
-- |
-- |
0.48 |
0.03 |
0.005 |
0.33 |
0.002 |
Тайлбар: MNS45:86:98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулагийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 269.9-292.8 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 205.6-249.7 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны усны чанар “маш цэвэр” байлаа.
Эг-Хатгал-Эг-Эрдэнэбулганы усны шинжилгээ: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Эгийн голын усны эрдэсжилт 223.1-300.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Эгийн голын усны чанар “маш цэвэр” байлаа.
Идэр-Зүрх Идэрийн голын усны шинжилгээ: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 278.4 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл Сэлэнгэ мөрөний усны шинжилгээ: Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сэлэнгэ мөрөний усны эрдэсжилт 232.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2019 оны 3 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 205.6-300.3 мг/л буюу бага эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Сэлэнгэ мөрөн, Идэр, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори