Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2021 оны 7 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Шинэчлэгдсэн: 2024-12-21 14:39:23
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2021 оны 7 дугаар сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 7 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядага-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Бүгсүй-Төмөрбулаг, Гуна-Улаан-Уулын усны цэг зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 13 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2021 оны 7 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
0.100 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
8.00 |
1.60 |
5.92 |
0.32 |
0.002 |
0.19 |
0.004 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
7.84 |
1.44 |
5.60 |
0.18 |
0.002 |
0.20 |
0.004 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
8.00 |
1.44 |
5.60 |
0.15 |
0.002 |
0.17 |
0.005 |
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул |
|
|
4.48 |
0.30 |
0.002 |
0.15 |
0.002 |
Буянт-Мөрөн |
6.56 |
5.76 |
5.44 |
0.51 |
0.013 |
0.61 |
0.008 |
Хядаг-Мөрөн |
6.40 |
1.44 |
0.32 |
0.16 |
0.003 |
1.67 |
0.004 |
Хөвсгөл нуур- Ханх |
|
|
0.96 |
0.08 |
0.002 |
0.11 |
0.001 |
Хөвсгөл нуур- Хатгал |
|
|
1.12 |
0.04 |
0.002 |
0.06 |
0.001 |
Идэр-Зүрх |
|
|
2.72 |
0.06 |
0.001 |
0.25 |
0.002 |
Сэлэнгэ-Тосонцэнгэл |
|
|
5.28 |
0.09 |
0.007 |
0.25 |
0.003 |
Бэлтэс-Баянзүрх |
|
|
11.52 |
0.35 |
0.002 |
0.16 |
0.005 |
Бүгсүй-Төмөрбулаг |
|
|
9.60 |
0.34 |
0.012 |
0.44 |
0.006 |
Гуна-Улаан-Уул |
|
|
6.08 |
0.38 |
0.004 |
0.16 |
0.004 |
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 201.5-235.7 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн: Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Буянт голын усан дахь эрдэсжилт 589.2 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Буянт голын усны чанар “цэвэр” байлаа.
Хядаг-Мөрөн: Хядагын рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Хядагын рашааны усан дахь эрдэсжилт 403.9 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагын рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 203.8-204.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Идэрийн голын усан дахь эрдэсжилт 142.9 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл: Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Сэлэнгэ мөрөний усан дахь эрдэсжилт 202.3 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрх: Бэлтэсийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Бэлтэсийн голын усан дахь эрдэсжилт 286.0 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бэлтэсийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Бүгсү-Төмөрбулаг: Бүгсү голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Бүгсүй голын усны эрдэсжилт 236.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бүгсүй голын усны чанар “цэвэр” байлаа.
Гуна-Улаан-Уул: Гуна голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гуна голын усны эрдэсжилт 135.4 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Гуна голын усны чанар “цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2021 оны 7 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 135.4-589.2 мг/л-т хэлбэлзэж бага болон дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Бүгсүй-Төмөрбулаг, Эг-Эрдэнэбулган, Цагааннуур-Цагааннуур, зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр”, байсан бөгөөд Буянт-Мөрөн голын усан дахь ПИЧ /перманганатын исэлдэх чанар/, аммони /NH4/, Бэлтэс-Баянзүрх голын усан дахь ПИЧ /перманганатын исэлдэх чанар/ нь усны чанарын стандартыг давж “бага зэрэг” бохирдол илэрсэн байна.
Энэ нь орсон хур тундасны улмаас усны үер их байгаатай холбоотой үүссэн бохирдол байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори