Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 10 дугаар сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 10 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядаг-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Эг-Эрдэнэбулган, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 19 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2019 оны 10 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS45:86:98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№
|
Усны объект-
Хяналт-шинжилгээний цэг
|
Усны чанарын үзүүлэлт, усны чанарын стандарт MNS4586:98 /мг/м3/
|
О2
|
БХХ5
|
ПИЧ
|
NH4
|
NO2
|
NO3
|
PО4
|
6.0 багагүй
|
3.0
|
10.0
|
0.50
|
0.020
|
9.0
|
0.100
|
1
|
Дэлгэрмөрөн- Цагаан-Уул
|
--
|
--
|
1.28
|
0.28
|
0.001
|
0.17
|
0.004
|
2
|
Дэлгэрмөрөн- Тосгон
|
10.7
|
1.10
|
3.20
|
0.03
|
0.002
|
0.14
|
0.001
|
3
|
Дэлгэрмөрөн- Бойны газар
|
9.76
|
0.32
|
3.04
|
0.04
|
0.004
|
0.22
|
0.0
|
4
|
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг
|
11.0
|
1.56
|
2.56
|
0.05
|
0.003
|
0.18
|
0.0
|
5
|
Буянт-Мөрөн
|
10.1
|
4.82
|
9.92
|
0.11
|
0.068
|
0.94
|
0.018
|
6
|
Хядаг-Мөрөн
|
6.56
|
0.96
|
2.08
|
0.05
|
0.002
|
1.87
|
0.007
|
7
|
Хөвсгөл нуур- Ханх
|
--
|
--
|
2.08
|
0.03
|
0.0
|
0.04
|
0.003
|
8
|
Хөвсгөл нуур- Хатгал
|
--
|
--
|
2.24
|
0.02
|
0.001
|
0.03
|
0.001
|
9
|
Эг-Хатгал
|
--
|
--
|
2.24
|
0.01
|
0.001
|
0.01
|
0.001
|
10
|
Идэр-Зүрх
|
--
|
--
|
1.76
|
0.08
|
0.006
|
0.16
|
0.006
|
11
|
Сэлэнгэ-Тосонцэнгэл
|
--
|
--
|
7.68
|
0.51
|
0.004
|
0.24
|
0.006
|
12
|
Бэлтэс-Баянзүрх
|
--
|
--
|
3.04
|
0.07
|
0.002
|
0.29
|
0.003
|
13
|
Шишхэд-Ренчинлхүмбэ
|
--
|
--
|
2.08
|
0.08
|
0.005
|
0.16
|
0.018
|
14
|
Гуна-Улаан-Уул
|
--
|
--
|
0.48
|
0.04
|
0.003
|
0.16
|
0.004
|
15
|
Эг-Эрдэнэбулган
|
--
|
--
|
0.32
|
0.03
|
0.003
|
0.08
|
0.010
|
16
|
Үүр-Цагаан-Үүр
|
--
|
--
|
2.72
|
0.12
|
0.001
|
0.07
|
0.009
|
17
|
Уйлган-Цагаан-Үүр
|
--
|
--
|
3.84
|
0.21
|
0.001
|
0.06
|
0.014
|
18
|
Цагааннуур-Цагааннуур
|
--
|
--
|
0.48
|
0.12
|
0.001
|
0.06
|
0.007
|
19
|
Хороо-Ханх
|
--
|
--
|
0.32
|
0.06
|
0.001
|
0.19
|
0.004
|
Тайлбар: MNS45:86:98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулагийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 262.3-290.8 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн: Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 560.4 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжийг давсан буюу Буянт голын усны чанар “бага бохирдолтой” түвшинд байв. Энэ нь хаврын шар усны үерийн улмаас үүссэн бохирдол байх магадлалтай.
Хядаг-Мөрөн: Хядагын рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хядагын рашааны усны эрдэсжилт 366.1 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй байв.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 216.2-218.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны усны чанар “маш цэвэр” байлаа.
Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 213.1-265.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Эгийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 169.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл: Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 205.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрх: Бэлтэсийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 382.4 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бэлтэсийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ: Шишхэдийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 265.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.
Гуна-Улаан-Уул: Гуна голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 277.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Гуна голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр: Үүрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үүрийн голын усны эрдэсжилт 264.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Уйлган-Цагаан-Үүр: Уйлган голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үүрийн голын усны эрдэсжилт 269.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Уйлган голын усны чанар “цэвэр” байлаа
Цагааннуур-Цагааннуур: Цагааннуурын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 209.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Цагааннуурын усны чанар “цэвэр” байлаа
Хороо-Ханх: Хороо голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 166.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2019 оны 10 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 166.2-560.4 мг/л-т хэлбэлзэж, нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
Буянт-Мөрөн голын усны шинжилгээний дүнгээр усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн горим алдагдсан, усан дахь нитритийн агууламж нь усны чанарын стандартаас давсан бага зэргийн бохирдолтой байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори