Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 4 дүгээр сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 4 дүгээр сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Хороо-Ханх, гүний усны 1 цэг зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 14 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2019 оны 4 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS45:86:98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
№
|
Усны объект-
Хяналт-шинжилгээний цэг
|
Усны чанарын үзүүлэлт, усны чанарын стандарт MNS4586:98 /мг/м3/
|
О2
|
БХХ5
|
ПИЧ
|
NH4
|
NO2
|
NO3
|
PО4
|
6.0 багагүй
|
3.0
|
10.0
|
0.50
|
0.020
|
9.0
|
0.100
|
1
|
Дэлгэрмөрөн- Цагаан-Уул
|
--
|
--
|
4.16
|
0.08
|
0.010
|
0.50
|
0.012
|
2
|
Дэлгэрмөрөн- Тосгон
|
9.92
|
1.44
|
4.00
|
0.06
|
0.003
|
0.21
|
0.002
|
3
|
Дэлгэрмөрөн- Бойны газар
|
10.1
|
1.62
|
3.20
|
0.04
|
0.004
|
0.24
|
0.003
|
4
|
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг
|
10.1
|
1.46
|
2.88
|
0.04
|
0.004
|
0.23
|
0.002
|
5
|
Хөвсгөл нуур- Ханх
|
--
|
--
|
0.48
|
0.01
|
0.001
|
0.05
|
0.002
|
6
|
Хөвсгөл нуур- Хатгал
|
--
|
--
|
0.96
|
0.03
|
0.001
|
0.04
|
0.002
|
7
|
Идэр-Зүрх
|
--
|
--
|
1.92
|
0.04
|
0.013
|
0.64
|
0.003
|
8
|
Сэлэнгэ-Тосонцэнгэл
|
--
|
--
|
5.92
|
0.08
|
0.009
|
0.28
|
0.019
|
9
|
Бэлтэс-Баянзүрх
|
--
|
--
|
8.32
|
0.16
|
0.007
|
0.36
|
0.002
|
10
|
Шишхэд-Ренчинлхүмбэ
|
--
|
--
|
4.32
|
0.02
|
0.006
|
0.19
|
0.092
|
11
|
Үүр-Цагаан-Үүр
|
--
|
--
|
3.52
|
0.05
|
0.002
|
0.11
|
0.003
|
12
|
Уйлган-Цагаан-Үүр
|
--
|
--
|
5.28
|
0.09
|
0.002
|
0.15
|
0.002
|
13
|
Хороо-Ханх
|
--
|
--
|
5.28
|
0.09
|
0.003
|
0.13
|
0.002
|
14
|
Гүний ус
|
--
|
--
|
9.92
|
0.28
|
0.010
|
0.08
|
0.030
|
Тайлбар: MNS45:86:98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулагийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 253.0-293.5 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 155.8-162.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны усны чанар “маш цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 226.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл : Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Сэлэнгэ мөрөний усны эрдэсжилт 188.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрх: Бэлтэсийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Бэлтэсийн голын усны эрдэсжилт 361.1 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бэлтэсийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ: Шишхэдийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 282.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр: Үүрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үүрийн голын усны эрдэсжилт 275.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Уйлган-Цагаан-Үүр: Уйлган голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Уйлган голын усны эрдэсжилт 288.4 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Уйлган голын усны чанар “цэвэр” байлаа.
Хороо-Ханх: Хороо голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 188.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “цэвэр” байлаа.
Гүний ус: Гүний усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гүний усны эрдэсжилт 255.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Гүний усны чанар “цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2019 оны 4 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 155.8-361.1 мг/л-т хэлбэлзэж байв.
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр, Сэлэнгэ, Бэлтэс, Шишхэд, Үүр, Уйлган, Хороо зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори