Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2023 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2023 оны 10 дугаар сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 10 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядага-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Эг-Эрдэнэбулган, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 19 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2023 оны 10 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
0.100 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
10.04 |
2.40 |
3.20 |
0.05 |
0.003 |
0.32 |
0.001 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
10.88 |
2.88 |
4.00 |
0.03 |
0.002 |
0.27 |
0.001 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
10.88 |
2.56 |
3.04 |
0.03 |
0.002 |
0.29 |
0.001 |
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул |
|
|
4.00 |
0.20 |
0.001 |
0.07 |
0.004 |
Буянт-Мөрөн |
10.08 |
3.84 |
4.16 |
0.10 |
0.005 |
0.92 |
0.012 |
Хядаг-Мөрөн |
7.68 |
2.72 |
0.48 |
0.01 |
0.001 |
1.66 |
0.004 |
Хөвсгөл нуур- Ханх |
|
|
0.64 |
0.02 |
0.001 |
0.12 |
0.001 |
Хөвсгөл нуур- Хатгал |
|
|
0.96 |
0.04 |
0.000 |
0.01 |
0.006 |
Эг-Хатгал |
|
|
0.64 |
0.01 |
0.001 |
0.05 |
0.002 |
Идэр-Зүрх |
|
|
2.40 |
0.03 |
0.001 |
0.28 |
0.001 |
Сэлэнгэ-Тосонцэнгэл |
|
|
2.56 |
0.03 |
0.002 |
0.26 |
0.002 |
Бэлтэс-Баянзүрх |
|
|
3.36 |
0.23 |
0.001 |
0.06 |
0.004 |
Шишхэд-Ренчинлхүмбэ |
|
|
3.04 |
0.09 |
0.001 |
0.04 |
0.003 |
Гуна-Улаан-Уул |
|
|
3.84 |
0.15 |
0.000 |
0.06 |
0.003 |
Эг-Эрдэнэбулган |
|
|
0.96 |
0.04 |
0.004 |
0.03 |
0.009 |
Үүр-Цагаан-Үүр |
|
|
3.36 |
0.18 |
0.001 |
0.19 |
0.001 |
Уйлган-Цагаан-Үүр |
|
|
4.64 |
0.29 |
0.001 |
0.10 |
0.006 |
Цагааннуур-Цагааннуур |
|
|
2.40 |
0.16 |
0.006 |
0.04 |
0.014 |
Хороо-Ханх |
|
|
1.92 |
0.09 |
0.000 |
0.06 |
0.009 |
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 334.0-342.9 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн: Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Буянт голын усан дахь эрдэсжилт 485.1 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Буянт голын усны чанар “цэвэр” байлаа.
Хядаг-Мөрөн: Хядагын рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Хядагын рашааны усан дахь эрдэсжилт 326.8 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагын рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 204.5-212.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Эгийн голын усны эрдэсжилт 203.1-252.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Эгийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Идэрийн голын усан дахь эрдэсжилт 145.6 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл: Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Сэлэнгэ мөрөний усан дахь эрдэсжилт 240.8 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрх: Бэлтэсийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Бэлтэсийн голын усан дахь эрдэсжилт 462.6 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бэлтэсийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ: Шишхэдийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 248.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.
Гуна-Улаан-Уул: Гуна голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гуна голын усны эрдэсжилт 285.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Гуна голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр: Үүрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Үүрийн голын усан дахь эрдэсжилт 219.6.0 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Уйлган-Цагаан-Үүр: Уйлган голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Уйлган голын усан дахь эрдэсжилт 246.8 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Уйлган голын усны чанар “цэвэр” байлаа.
Цагааннуур-Цагааннуур: Цагааннуурын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Цагааннуурын усны эрдэсжилт 189.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Цагааннуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Хороо-Ханх: Хороо голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 161.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “маш цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2023 оны 10 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 145.6-485.4 мг/л-т хэлбэлзэж бага болон дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хядага-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Бэлтэс-Баянзүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Эг-Эрдэнэбулган, Үүр-Цагаан-Үүр, Уйлган-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх зэрэг нуур голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:86:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр”, байлаа.
Буянт-Мөрөн голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ агууламж нь MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжийг давсан бохирдолтой байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори