Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2019 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 6 дугаар сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 6 дугаар сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Буянт-Мөрөн, Хядаг-Мөрөн, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Эг-Хатгал, Идэр-Зүрх, Шишхэд-Ренчинлхүмбэ, Гуна-Улаан-Уул, Үүр-Цагаан-Үүр, Цагааннуур-Цагааннуур, Хороо-Ханх, гүний усны 1 цэг зэрэг гол мөрөн, нуурын усны хяналт-шинжилгээний 16 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2019 оны 6 сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS45:86:98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, усны чанарын стандарт MNS4586:98 /мг/м3/ |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
||
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
0.100 |
||
1 |
Дэлгэрмөрөн- Цагаан-Уул |
-- |
-- |
1.72 |
0.20 |
0.002 |
0.17 |
0.002 |
2 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
6.03 |
0.99 |
2.58 |
0.06 |
0.002 |
0.14 |
0.003 |
3 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
6.15 |
1.11 |
2.46 |
0.06 |
0.002 |
0.14 |
0.004 |
4 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
6.52 |
0.86 |
2.34 |
0.05 |
0.002 |
0.14 |
0.003 |
5 |
Буянт-Мөрөн |
5.78 |
3.69 |
4.67 |
0.16 |
0.004 |
0.11 |
0.016 |
6 |
Хядаг-Мөрөн |
5.17 |
0.99 |
0.12 |
0.02 |
0.002 |
1.88 |
0.004 |
7 |
Хөвсгөл нуур- Ханх |
-- |
-- |
0.62 |
0.04 |
0.001 |
0.08 |
0.003 |
8 |
Хөвсгөл нуур- Хатгал |
-- |
-- |
0.74 |
0.04 |
0.001 |
0.06 |
0.004 |
9 |
Эг-Хатгал |
-- |
-- |
1.72 |
0.03 |
0.001 |
0.03 |
0.003 |
10 |
Идэр-Зүрх |
-- |
-- |
2.58 |
0.06 |
0.002 |
0.23 |
0.004 |
11 |
Шишхэд-Ренчинлхүмбэ |
-- |
-- |
1.11 |
0.04 |
0.002 |
0.21 |
0.004 |
12 |
Гуна-Улаан-Уул |
-- |
-- |
2.34 |
0.10 |
0.002 |
0.16 |
0.003 |
13 |
Үүр-Цагаан-Үүр |
-- |
-- |
3.08 |
0.12 |
0.002 |
0.13 |
0.002 |
14 |
Цагааннуур-Цагааннуур |
-- |
-- |
2.34 |
0.05 |
0.002 |
0.05 |
0.005 |
15 |
Хороо-Ханх |
-- |
-- |
2.09 |
0.05 |
0.002 |
0.10 |
0.003 |
16 |
Гүний ус |
-- |
-- |
3.57 |
0.49 |
0.010 |
0.04 |
0.022 |
Тайлбар: MNS45:86:98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулагийн хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 195.2-202.5 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн: Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 508.5 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжийг давсан буюу Буянт голын усны чанар “бага бохирдолтой” түвшинд байв. Энэ нь хаврын шар усны үерийн улмаас үүссэн бохирдол байх магадлалтай.
Хядаг-Мөрөн: Хядагын рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хядагын рашааны усны эрдэсжилт 412.2 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй байв.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 46.2-206.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны усны чанар “маш цэвэр” байлаа.
Эг-Хатгал: Эгийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 191.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Эгийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэрийн голын усны эрдэсжилт 144.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ: Шишхэдийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 225.8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.
Гуна-Улаан-Уул: Гуна голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 131.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Гуна голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр: Үүрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Үүрийн голын усны эрдэсжилт 218.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Цагааннуур-Цагааннуур: Цагааннуурын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 168.0 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “цэвэр” байлаа
Хороо-Ханх: Хороо голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 143.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “цэвэр” байлаа.
Гүний ус: Гүний усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гүний усны эрдэсжилт 221.3 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Гүний усны чанар “цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2019 оны 6 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 41.6-508.5 мг/л-т хэлбэлзэж, нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
Буянт-Мөрөн, Хядаг-Мөрөнгийн 2 цэгийн усны шинжилгээний дүнгээр усан дахь ууссан хүчилтөрөгч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн горим алдагдсан, усны чанарын стандартаас давсан байв.