Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хөвсгөл аймгийн 2021 оны 10 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
PО4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
0.100 |
Дэлгэрмөрөн- Тосгон |
12.32 |
1.12 |
5.12 |
0.07 |
0.002 |
1.02 |
0.002 |
Дэлгэрмөрөн- Бойны газар |
12.16 |
1.12 |
4.96 |
0.06 |
0.003 |
0.88 |
0.002 |
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг |
10.72 |
1.76 |
4.80 |
0.07 |
0.002 |
1.31 |
0.002 |
Дэлгэрмөрөн-Цагаан-Уул |
|
|
7.04 |
0.16 |
0.002 |
0.98 |
0.002 |
Буянт-Мөрөн |
11.2 |
0.80 |
1.92 |
0.05 |
0.007 |
1.88 |
0.019 |
Хядаг-Мөрөн |
7.52 |
1.92 |
0.96 |
0.03 |
0.002 |
0.96 |
0.003 |
Хөвсгөл нуур- Ханх |
|
|
0.48 |
0.03 |
0.002 |
0.06 |
0.002 |
Хөвсгөл нуур- Хатгал |
|
|
0.80 |
0.04 |
0.008 |
0.04 |
0.001 |
Эг-Хатгал |
|
|
1.44 |
0.04 |
0.001 |
0.05 |
0.001 |
Идэр-Зүрх |
|
|
3.68 |
0.09 |
0.002 |
0.60 |
0.001 |
Сэлэнгэ-Тосонцэнгэл |
|
|
5.12 |
0.09 |
0.003 |
0.74 |
0.002 |
Бэлтэс-Баянзүрх |
|
|
22.4 |
0.43 |
0.005 |
1.71 |
0.002 |
Шишхэд-Ренчинлхүмбэ |
|
|
4.48 |
0.34 |
0.004 |
0.04 |
0.017 |
Гуна-Улаан-Уул |
|
|
4.48 |
0.07 |
0.0 |
0.56 |
0.002 |
Эг-Эрдэнэбулган |
|
|
2.08 |
0.04 |
0.0 |
0.33 |
0.001 |
Үүр-Цагаан-Үүр |
|
|
5.12 |
0.17 |
0.001 |
0.14 |
0.001 |
Уйлган-Цагаан-Үүр |
|
|
6.24 |
0.16 |
0.0 |
0.11 |
0.002 |
Цагааннуур-Цагааннуур |
|
|
3.52 |
0.06 |
0.001 |
0.12 |
0.003 |
Хороо-Ханх |
|
|
2.56 |
0.04 |
0.001 |
0.18 |
0.002 |
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 381.7-462.0мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн: Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад голын усан дахь Буянт голын усан дахь эрдэсжилт 624.0 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Буянт голын усны чанар “цэвэр” байлаа.
Хядаг-Мөрөн: Хядагын рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Хядагын рашааны усан дахь эрдэсжилт 392.4 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагын рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Нуурын усны эрдэсжилт 217.3-226.7 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хөвсгөл нуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Эг-Хатгал, Эг-Эрдэнэбулган: Эгийн голын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Эгийн голын усны эрдэсжилт 195.5-218.4 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Эгийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Идэр-Зүрх: Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Идэрийн голын усан дахь эрдэсжилт 130.3 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Идэрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Сэлэнгэ-Тосонцэнгэл: Сэлэнгэ мөрөний хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Сэлэнгэ мөрөний усан дахь эрдэсжилт 297.7 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Сэлэнгэ мөрөний усны чанар “цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрх: Бэлтэсийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Бэлтэсийн голын усан дахь эрдэсжилт 614.8 мг/л, усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ нь MNS45:85:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжыг давсан бага зэргийн бохирдолтой байв. Энэ нь энэ сард орсон хур тунадас их байснаас Бэлтэсийн гол ихээхэн үерлэсэнтэй холбоотой бохирдол байлаа.
Шишхэд-Ренчинлхүмбэ: Шишхэдийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шишхэд голын усны эрдэсжилт 293.7 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Шишхэд голын усны чанар “цэвэр” байлаа.
Гуна-Улаан-Уул: Гуна голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Гуна голын усны эрдэсжилт 346.9 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Гуна голын усны чанар “цэвэр” байлаа.
Үүр-Цагаан-Үүр: Үүрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Үүрийн голын усан дахь эрдэсжилт 304,8 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Үүрийн голын усны чанар “цэвэр” байлаа.
Уйлган-Цагаан-Үүр: Уйлган голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс харахад Уйлган голын усан дахь эрдэсжилт 261,7 мг/л, хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Уйлган голын усны чанар “цэвэр” байлаа.
Цагааннуур-Цагааннуур: Цагааннуурын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Цагааннуурын усны эрдэсжилт 228.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Цагааннуурын усны чанар “маш цэвэр” байлаа.
Хороо-Ханх: Хороо голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хороо голын усны эрдэсжилт 174.6 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS45:86:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хороо голын усны чанар “маш цэвэр” байлаа.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2021 оны 10 дугаар сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 130.3-624.0 мг/л-т хэлбэлзэж бага болон дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр-Зүрх, Бэлтэс-Баянзүрх, Бүгсүй-Төмөрбулаг зэрэг нуур, голуудын усны шинжилгээний дүнг усны чанарын стандарттай харьцуулахад стандартыг /MNS45:85:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр”, байсан бөгөөд Бэлтэс-Баянзүрх голын усан дахь перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ нь MNS45:85:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжийг давсан бохирдол илэрсэн нь Бэлтэсийн гол үертэй байсан нь нөлөөлсөн байна.