Мэдээлэл

Мэдээлэл үйлчилгээ

Шинэчлэгдсэн: 2024-12-30 14:22:28

                Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь хагас хоног, 1-5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр, 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг 1 дэх өдөр бүр, сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг тухайн сарын 25-27-нд, хүйтний болон дулааны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвийг 6 сараар, цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээ, гамшигт үзэгдлийн  урьдчилан сэргийлэх мэдээг нөхцөл бүрдсэн тухай бүр нь гарган үйлчилж байна. Мөн өнгөрсөн хоногийн цаг агаарын тоймыг өглөө бүр, 7 хоногийн цаг агаарын тойм мэдээг Даваа гариг бүр бэлтгэн гаргаж нийтэд мэдээллэдэг. Түймрийн эрсдэлийн үнэлгээ буюу хуурайшилтын зэргийн мэдээг 24 сумаар хавар 3-р сарын 20-ноос 6-р сарын 15-ны хооронд, намар 8-р сарын 20-ноос 10-р сарын 31-нийг хүртэл өдөр бүр гаргаж үйлчилдэг. Бүх төрлийн цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээлэл, бодит ажиглалтын мэдээ, цаг агаарын аюултай үзэгдлийн болон гамшигт үзэгдлийн тухай мэдээлэл, хүн, малын халдварт өвчний мэдээ, үер, түймрийн мэдээг хэрэглэгчдэдээ дараах сувгуудаар хүргэж байна:

1. e_mail: umt231@yahoo.com, 

2. web site: khuvsgul.tsag-agaar.gov.mn,

3. Урьдчилан мэдээлэх товчоо-Хөвсгөл facebook page

4. МЦХ-ны 70382693, Жи-мобайлын 93029191, Мобикомын 95387851, Юнителийн 89220348,

 

 

 

5. Автомат хариулагч бүхий 78055566

6. Багцын мессеж хүргэх 91121090 зэрэг дугаарууд,

7. Орон нутгийн 6 телевиз, радио

8. Байгууллагын хашаанд байрлах лед самбараар өдөр бүр хүргэж байна.