Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Гадаргын усны урьдчилсан мэдээ

Гадаргын усны урьдчилсан мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-12-14 15:54:29

Монгол орны  гол мөрний 5 дугаар сарын  усны дундаж  түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч Хөвсгөлийн уулсаас эх авах Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий гол  мөн Сэлэнгэзэрэг голуудын хувьд олон жилийн дунджаас  20-60 см ахиу байх төлөвтэй байна. 

Мөн 5 дугаар сарын нэгдүгээр арав хоногт  зарим томоохон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэх төлөв ажиглагдана.

Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв 5 дугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг  боловч энэ жилийн хувьд онцгой  үер  ажиглагдахгүй хэдий ч цаашид мөсний үзэгдэл эрчимшиж, мөс эрчимтэй хайлах, цөнгийн хахаа зэргээс үүдэн усны түвшин нэмэгдэн голын  эрэг татам усанд автах  үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Шар усны үерээс сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-17 1970-01-01 618
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2020-02-11 1970-01-01 587