Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-04-26 17:02:20

         2019 оны 03 сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүл, харз, мөсөн зах, усан захтай болоод байна.  Хөвсгөл нуур нийтдээ битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал болон Ханх сум орчимд мөсний зузаан 103-116 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 11-15 см бага байна. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас эх авсан Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Эг, Бүгсий, Үүр, Идэр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 1-19 см нимгэрсэн бөгөөд цаашид гол мөрнүүдийн мөсний зузаарлын  эрчим буурч мөс хэврэгшиж цөмрөх аюултай болж байгаа тул дээрх голуудын мөсөн дээгүүр цаг хожих, зам товчлох зэргээр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж  баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.                                                                                         

        Мөрөн ус судлалын өртөө

    
 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Шар усны үерээс сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-17 1970-01-01 550
Гадаргын усны урьдчилсан мэдээ 2016-10-17 1970-01-01 787