Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Хөвсгөл аймгийн 2018 оны 9 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм
Шинэчлэгдсэн: 2024-12-21 14:37:51
Хөвсгөл аймгийн гадаргын усны чанарын
2018 оны 9 дүгээр сарын тойм
Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 9 дүгээр сард Дэлгэрмөрөн-Цагаан-Уул, Дэлгэрмөрөн-Тосгон, Бой, Ногоонбулаг, Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Идэр-Зүрх, Бэлтэс-Баянзүрх, Бүгсү-Төмөрбулаг, Гүний усны 1 цэг нийт гол, нуурын усны хяналт-шинжилгээний 12 цэгээс усны сорьц авч сорьцонд усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2018 оны 9 дүгээр сард хийсэн Хөвсгөл аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект-
Хяналт-шинжилгээний цэг
|
Усны чанарын үзүүлэлт, мг/л
|
||||||
О2
|
БХХ5
|
ПИЧ
|
NH4
|
NO2
|
NO3
|
PО4
|
|
Усны чанарын стандарт
MNS4586:98
|
6.0 багагүй
|
3.0
|
10.0
|
0.50
|
0.020
|
9.0
|
0.100
|
Дэлгэрмөрөн- Цагаан-Уул
|
|
|
4.0
|
0.07
|
0.003
|
0.16
|
0.006
|
Дэлгэрмөрөн- Тосгон
|
9.92
|
0.96
|
3.52
|
0.06
|
0.003
|
0.28
|
0.003
|
Дэлгэрмөрөн- Бойны газар
|
10.1
|
0.96
|
3.36
|
0.06
|
0.003
|
0.26
|
0.004
|
Дэлгэрмөрөн- Ногоонбулаг
|
9.76
|
0.80
|
3.36
|
0.04
|
0.003
|
0.14
|
0.003
|
Буянт-Мөрөн
|
9.28
|
3.84
|
7.04
|
0.08
|
0.030
|
0.68
|
0.006
|
Хядаг-Мөрөн
|
6.56
|
0.64
|
0.48
|
0.02
|
0.007
|
1.38
|
0.004
|
Хөвсгөл нуур- Ханх
|
|
|
1.76
|
0.02
|
0.006
|
0.07
|
0.037
|
Хөвсгөл нуур- Хатгал
|
|
|
0.48
|
0.02
|
0.001
|
0.03
|
0.008
|
Идэр-Зүрх
|
|
|
7.04
|
0.05
|
0.009
|
0.39
|
0.006
|
Бэлтэс-Баянзүрх
|
|
|
6.08
|
0.18
|
0.002
|
0.25
|
0.003
|
Бүгсү-Төмөрбулаг
|
|
|
1.28
|
0.03
|
0.007
|
0.67
|
0.005
|
Гүний ус
|
|
|
10.8
|
0.20
|
0.004
|
0.03
|
0.015
|
Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт
Дэлгэрмөрөн голын усны шинжилгээ, Дэлгэрмөрөн голын Тосгон, Бой, Ногоонбулаг, Дэлгэрмөрөн-Цагаан-Уулын хяналт шинжилгээний 4 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 255.4-263.8 мг/л-т хэлбэлзэж бага эрдэсжилттэй, Тосгон, Бой, Ногоонбулагийн ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Дэлгэрмөрөн голын усны чанар “цэвэр” байлаа.
Буянт-Мөрөн голын усны шинжилгээ, Буянт голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 589.2 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Буянт голын усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан тохиолдол байхгүй боловч усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж нь усны чанарын стандартыг давсан бага зэргийн "бохирдолтой" байв.
Хядаг-Мөрөн рашааны шинжилгээ, Хядагийн рашааны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 404.2 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Хядагийн рашааны усны чанар “цэвэр” байлаа.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгалын усны шинжилгээ: Хөвсгөл нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 210.5-218.1 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй байв. Хөвсгөл нуурын усны шинжилгээний дүнгээс харахад нуурын усны чанар “ маш цэвэр” байлаа.
Идэр-Зүрх голын усны шинжилгээ, Идэрийн голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 148.5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж, нь MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй голын усны чанар “цэвэр” байлаа.
Бэлтэс-Баянзүрхийн усны шинжилгээ, Бэлтэсийн голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 382,8 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бэлтэсийн голын усны чанар “ цэвэр” байлаа.
Бүгсү-Төмөрбулагийн усны шинжилгээ, Бүгсү голын усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 318,5 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Бүгсү голын усны чанар “цэвэр” байлаа.
Гүний усны шинжилгээ, Гүний усны хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 221,4 мг/л буюу бага эрдэсжилттэй, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй. Гүний усны чанар “бага зэргийн бохирдолтой” байв.
Дүгнэлт:
Хөвсгөл аймгийн гадаргын усны 2018 оны 9 дүгээр сарын хяналт шинжилгээний дүнгээр нуур, голуудын усны эрдэсжилт 148,5-589,2 мг/л-т хэлбэлзэж багаас дунд зэргийн эрдэсжилттэй байв.
Хөвсгөл нуур-Ханх, Хөвсгөл нуур-Хатгал, Хядагын рашаан, Идэр, Бэлтэс, Бүгсү голуудын усны шинжилгээний дүнгээс харахад усны чанарын стандарт/MNS4585:98/-ыг давсан бохирдолгүй усны чанар “цэвэр” байв.
Шинжилгээний дүнгээр Буянт-Мөрөн, Гүний усны 1 цэгийн усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгийн агууламж, перманганатын исэлдэх чанарын үзүүлэлт нь усны чанарын стандарт дахь /MNS4586-98/ хүлцэх агууламжийг давсан байв.
Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори