Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа: 2017-06-09-өөс 10-ны өдрүүдэд

Шинэчлэгдсэн: 2024-11-05 19:18:20
     2017-06-09-өөс эхлэн Хөвсгөл аймгийн нутгийн баруун урд зүгээс зүүн хойш чиглэсэн агаар мандлын циклон урсгал орж ирэн 10-ны өдрийг дуустал тогтвортой байрлаж тунадас өглөө.
  Энэ хугацаанд аймгийн УЦУОШГ-ын цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц орох тунадасыг нэмэгдүүлэх зорилгоор Цэцэрлэг сумын Согоотын даваа, Цагаан-Уул сумын Их богдын өвөр, Баянзүрх сумын Эмт зэрэг газарт ноцоох зуухыг ажиллуулан тус бүрд нь 3ш түлш шатааж, хөдөлгөөнт экспедиц Бүрэнтогтох сумын Хөх цав, Түнэл сумын Хагийн нуур орчимд тус тус 3ш пуужин харваж үүлэнд нөлөөллөө.
   Энэ удаагийн цаг агаарын процессын дүнд аймгийн нийт нутгаар бороо орж дундаж хэмжээ нь 13,0 мм бөгөөд хамгийн их нь Хатгалд 27,0 мм, хамгийн бага нь Тариаланд 4,0 мм бороо орж VI сарын 11-ний байдлаар бүх сумдын нутагт IV зэрэгт хүрсэн байсан хуурайшилтын зэрэг бүгд I зэрэгт (түймрийн аюул бага зэрэг ангилал) орсон байна. 
Энэхүү үүлний шилжилт хөдөлгөөн, өгсөн тунадасны хэмжээ, үйл ажиллагаа явуулсан цэгүүдийн байрлалыг дээрх зургаас болон дараахь холбоосоор орж үзэж болно.
Хөвсгөл аймгийн УЦУОШГ-ын ЦАЗНЭ.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Хөвсгөл аймгийн цаг агаарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-02 1970-01-01 2720
2017- оны 11 дүгээр сарын цаг агаарын тойм 2017-12-01 1970-01-01 2099
2017- оны 10 дугаар сарын цаг агаарын тойм 2017-11-21 1970-01-01 2033
Хөвсгөл аймгийн 2017 оны 9 дүгээр сарын цаг агаарын тойм 2017-10-03 1970-01-01 1881
Хөвсгөл аймгийн 2017 оны 8 дугаар сарын цаг агаарын тойм 2017-09-04 1970-01-01 1724
2017 оны 8 дугаар сарын 9,10-нд орсон бороо 2017-08-10 1970-01-01 1821
Хөвсгөл аймгийн 2017- оны 7 дугаар сарын цаг агаарын тойм 2017-08-01 1970-01-01 1577
2017 оны 7 дугаар сарын 23-ны процесс, түүнээс өгсөн тунадасны хэмжээ 2017-07-24 1970-01-01 1637
Хөвсгөл аймгийн 2017-оны 6-дугаар сарын цаг агаарын тойм 2017-07-16 1970-01-01 2015
2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, 27-оос 28-нд шилжих шөнийн үүлний шилжилт хөдөлгөөн, түүнээс өгсөн тунадасны хэмжээ 2017-06-28 1970-01-01 1459
2017 оны 6 дугаар сарын 16-17-ны процесс, түүнээс өгсөн тунадасны хэмжээ 2017-06-19 1970-01-01 1715
2017 оны 5 дугаар сарын 31-ний процесс, түүнд нөлөөлсөн тухай 2017-06-03 1970-01-01 1685
Бэлтгэл хангасан тухай 2017-05-08 1970-01-01 1336
Процессын ажиглалт судалгаа, процессын үеийн тойм мэдээ 2017-05-08 1970-01-01 1654