Цаг уурын мэдээ > Ус судлал
2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн нутгаар урсах судалгаатай томоохон гол мөрнүүдийн мөсний зузааны тойм мэдээ


2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар: Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан мөн үеийн олон жилийн дунджаас 5-80 см-ээр бага байна.
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал тосгон болон Ханх сум орчимд мөсний зузаан 120 см байгаа мөн үеийн олон жилийн дунджийн орчим байна. Мөн мөсөн дээр 5 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан: Дэлгэрмөрөн, Бүгсий голуудын ажиглалт хийдэг хэсэгт мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болоод байгаа бөгөөд нийт уртын дагууд битүү мөсөн бүрхүүл харзтай байна. Харин мөн уулсаас усжих Үүр, Бэлтэс, Шишгэд зэрэг томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5 см-ээр буурч 30-135 см болоод байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчирээс Сэлэнгэ мөрөн гэж нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд харзтай болсон бөгөөд мөсний зузаан 30 см байгаа нь мөн үеийн олон жилийн дунджаас 15 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас усжих: Эг гол Эрдэнэбулган сум болон Хатгал тосгон орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай байгаа бөгөөд мөсний зузаан 25-50 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 15-30 см-ээр бага байна. Эг голын эх буюу Хатгал тосгон орчимд нуурын хоолой хэсэг битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн байна.
Хангайн нуруунаас эх авсан: Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 100 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 15 см-ээр бага байна.
Анхааруулга: Цаг агаар дулаарч буйтай холбогдуулан томоохон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний нягт багасаж, хэврэгшин, мөсний зузаан нимгэрч байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө