Цаг уурын мэдээ > Ус судлал
2023 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар: ХӨВСГӨЛ АЙМГИЙН НУТГААР УРСАХ ТОМООХОН НУУР БОЛОН ГОЛ МӨРНҮҮДИЙН МӨСНИЙ ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ


ХӨВСГӨЛ АЙМГИЙН НУТГААР УРСАХ ТОМООХОН НУУР БОЛОН ГОЛ МӨРНҮҮДИЙН МӨСНИЙ ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2023.02.21
2023 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар: Ихэнхи гол мөрнүүдийн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 0-10 см-ээр нэмэгдээд байна.
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 110 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байна. Мөн мөсөн дээр 5 см зузаан цасан бүрхүүлтэй байна. 2 дугаар сарын 18-ний өдөр нуурын бүх хил хөдөлж, нуурын мөсөн дээгүүр авто тээвэр хийх боломжгүй болоод байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан: Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд, Бүгсий зэрэг томоохон гол мөрнүүд ажиглалт хийдэг хэсэгт битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 40-130 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчирээс Сэлэнгэ мөрөн гэж нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд мөсний зузаан 40 см байгаа нь мөн үеийн олон жилийн дунджаас 10 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас усжих: Эг гол Эрдэнэбулган сум болон Хатгал тосгон орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 40-50 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 15-20 см-ээр бага байна. Эг голын эх буюу Хатгал тосгон орчимд нуурын хоолой хэсгийн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5 см-ээр багасч маш нимгэн болоод байна.
Хангайн нуруунаас эх авсан: Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 100 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 20 см-ээр бага байна.