Цаг уурын мэдээ > Ус судлал
2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн усны түвшний болон мөсний үзэгдлийн тойм мэдээ


2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар: Томоохон гол мөрнүүдийн усны түвшин өмнөх 10 хоногоос 5-20 см-ээр буурч, мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хангайн нурууны араас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчрээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд олон жилийн дундаж түвшнээс 40 см-ээр ахиу, мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг олон жилийн дундаж түвшнээс 10 см-ээр бага, мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд олон жилийн дундаж түвшнээс 5 см-ээр ахиу, Эрдэнэбулган сум орчимд олон жилийн дунджаас 20 см-ээр ахиу, нийт уртын дагууд мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан:
Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт олон жилийн дундаж түвшнээс 20 см-ээр ахиу, мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд олон жилийн дунджаас 45 см-ээр ахиу, мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд олон жилийн дунджаас 15 см-ээр бага байгаа бөгөөд мөсөн захтай болж, шингэн зайр гүйж байна.
- Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд 10-р сарын дундаж түвшнээс 10 см-ээр их байгаа бөгөөд мөсөн зах үүсэж, дунд зэргийн зайр гүйж байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд олон жилийн дундаж түвшнээс 10 см-ээр ахиу, мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө