Цаг уурын мэдээ > Ус судлал
2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн гол мөрөн нуурын мөсний мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-01-15 07:58:32


2021 оны 01 сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн ихэнх гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 60-68 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 4-15 см ахиу байна. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас эх авсан Дэлгэрмөрөн, Үүр, Идэр зэрэг голуудын мөсний зузаан 80-100 см байгаа нь олон жилийн дунджийн орчим, Шишгэд, Бэлтэс, Бүгсий, Сэлэнгэ, Эг зэрэг голуудын мөсний зузаан 20-97 см байгаа нь өмнөх оны мөн үеэс 1-20 см бага байна. Дээрх томоохон нуур, гол мөрнүүдэд голын нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар мөсний үзэгдлийн мэдээ | 2021-01-01 | 1970-01-01 | 15 |
2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар усны түвшний мэдээ | 2020-09-01 | 1970-01-01 | 73 |
2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар мөсний зузааны мэдээ | 2020-03-24 | 1970-01-01 | 150 |
2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар мөсний зузааны мэдээ | 2020-03-03 | 1970-01-01 | 172 |
усны түвшний 2019 оны 6 дугаар сарын III арав хоног | 2018-02-02 | 1970-01-01 | 576 |