Цаг уурын мэдээ > Ус судлал

2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар мөсний зузааны мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-10-11 19:57:00

        2019 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн ихэнх гол мөрнүүдэ мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болох, мөсөн дээр ус гүйх, мөс харлах, усан захтай болох зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Хөвсгөл нуур нийтдээ битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал болон Ханх сум орчимд мөсний зузаан 108-115 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 1-15 см-ээр бага байгаа бөгөөд зарим газарт өрх, хил гарч, нуурын мөс нийт уртын дагууд харилцан адилгүй зузаантай байна. Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчмоор, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн гол Мөрөн хот орчмоор мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болоод байна. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ, Шишгэд, Бүгсий, Үүр, Идэр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 1-13 см нимгэрч цаашид мөсний зузаан эрчимтэй буурч мөс хэврэгшиж байгаа бөгөөд мөсөн бүрхүүл задарч цөмрөх аюултай болсон тул дээрх голуудын болон Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг малчид тээвэрчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна. 

                                                                                                Мөрөн ус судлалын өртөө

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар усны түвшний мэдээ 2020-09-01 1970-01-01 30
2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар мөсний зузааны мэдээ 2020-03-03 1970-01-01 150
усны түвшний 2019 оны 6 дугаар сарын III арав хоног 2018-02-02 1970-01-01 560