Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 3 дугаар сарын гуравдугаар 10 хоногийн мөсний зузааны тойм мэдээ


2021 оны 3 дугаар сарын гуравдугаар арав хоногт:
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд нийтдээ мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 10 см-ээр багасаж 100-105 см болсон нь мөн үеийн олон жилийн дунджаас 10-15 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас усжих Эг гол Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчимд, Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчим, Дэлгэрмөрөн гол Мөрөн хот орчимд мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болоод байна.
Мөн Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр гол Галт сумын Зүрх багийн төв орчимд, Шишгэд гол Рэнчинлхүмбэ сум орчимд, Үүр гол Цагаан-үүр сумын төв орчимд, Бүгсий гол Төмөрбулаг сумын төв орчимд, Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд тус тус битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-20 см-ээр багасаж, 25-110 см болсон бөгөөд энэ үеийн олон жилийн дундаж зузаанаас 5-50 см бага байна.
Цаашид битүү мөсөн бүрхүүлтэй байгаа гол мөрнүүдийн мөсний нягт багасаж хэврэгшин, мөсөн бүрхүүл задрах аюултай болсон тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө