Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар усны түвшний болон мөсний үзэгдлийн тойм мэдээ


2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар: Томоохон гол мөрнүүдийн усны түвшин өмнөх 10 хоногоос 5-10 см-ээр буурч, нимгэн мөсөн зах үүсч, шингэн зайр гүйж байна.
Хангайн нурууны араас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчрээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд олон жилийн дундаж түвшнээс 20 см-ээр ахиу, мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг олон жилийн дундаж түвшнээс 20 см-ээр бага, шингэн зайр гүйж байна.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд олон жилийн дундаж түвшнээс 15 см-ээр ахиу, Эрдэнэбулган сум орчимд олон жилийн дунджаас 20 см-ээр ахиу, нийт уртын дагууд мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан:
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд олон жилийн дунджаас 40 см-ээр ахиу, мөсөн зах үүсч, зайр урсч байна.
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт олон жилийн дундаж түвшнээс 10 см-ээр ахиу, шингэн зайр урсч байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд олон жилийн дунджаас 15 см-ээр бага байгаа бөгөөд мөсөн захтай болж, шингэн зайр гүйж байна.
- Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд олон жилийн дунджийн орчим байгаа бөгөөд мөсөн зах үүсэж, дунд зэргийн зайр гүйж байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд олон жилийн дундаж түвшнээс 5 см-ээр ахиу, мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын салбар