Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 7 дугаар сарын 2-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ


2021 оны 7 дугаар сарын 2 дугаар Арав хоногт:
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 1-50 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 50-115 см-ээр ахиу байлаа. Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-30 см-ээр ахиу байлаа.
Хөвсгөл нуураас усжих Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дундаж түвшнээс 15-30 см-ээр ахиу, Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж олон жилийн дунджаас 5-20 см-ээр бага байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-30 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 40-90 см-ээр их байв.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд 5-40 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 15-60 см-ээр ахиу байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 5-15 см-ээр хэлбэлзэж, хугацааны эхэн болон сүүлээр олон жилийн дунджаас 5-25 см-ээр бага, хугацааны дунд үеэр усны түвшин нэмэгдэж олон жилийн дунджаас 5-10 см-ээр ахиу байв.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 5-80 см-ээр хэлбэлзэж, хугацааны дунд үе буюу 7 дугаар сарын 14-ний өдрөөс 20 хүртэл үерийн түвшинг 10-65 см-ээр давж үерлэж байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дундаж түвшнээс 5-30 см-ээр ахиу байв.
Ихэнх хугацаанд түр зуурын болон үргэлжилсэн хур бороо орсны улмаас гол мөрнүүдийн усны түвшин богино хугацаанд нэмэгдэж үерлэж байлаа. Цаашид ч гэсэн түр зуурын аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд хур борооны эрчимшил, хэмжээнээс хамаарч гуу жалга болон сайраар уруйн үер буух, гол мөрнүүдийн усны түвшин богино хугацаанд нэмэгдэж үерлэх тул малчид, тээвэрчид болон аялаж амарч яваа ард иргэдийг үер усны аюулаас байнга сэрэмжтэй байж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө