Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 6 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн усны түвшний тойм мэдээ


2021 оны 6 дугаар сарын нэгдүгээр арав хоногт:
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд арав хоногийн турш мөсөн бүрхүүлтэй, усан хилтэй, усан захтай байлаа. Хугацааны сүүлээр мөс хөдлөж, нуурын хойд зах болон нуурын хоолойгоор мөсөн бүрхүүлгүй болсон. Усны түвшин хоногт 1-5 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджаас 5 орчим см-ээр ахиу байв.
Хангайн нуруу болон Хөвсгөлийн уулсаас усжих Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Идэр, Үүр, Шишгэд, Үүр зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин хоногт 0-30 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджаас 5-80 см-ээр ахиу байв. Хөвсгөл нуураас эхтэй Эг голын олон жилийн дунджаас 10-20 см-ээр бага байв. Дэлгэрмөрөн гол хугацааны дунд үеэр үерийн түвшинг 15 см-ээр даван үерлэсэн байна.
2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар:
Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд, Дэлгэрмөрөн гол Мөрөн хот орчимд, Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд, Шишгэд гол Рэнчинлхүмбэ сум орчимд, Үүр гол Цагаан-Үүр сумын төв орчимд, Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд, Бүгсий гол Төмөрбулаг сумын төв орчимд томоохон гол мөрнүүдийн усны түвшин олон жилийн дунджаас 5-60 см-ээр ахиу байна. Иймд томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа малчид, тээвэрчид болон аялж зугаалж байгаа ард иргэдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө