Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2023 оны 4 дүгээр сарын 1-р Арав хоногийн усны түвшний тойм мэдээ


4 дүгээр сарын 1-р Арав хоногт: Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдийн усны түвшин 5-50 см-ээр бага байв.
Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан 115-120 см байгаа бөгөөд мөсний нягт багасаж, хэврэгшиж байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-5 см-ээр өөрчлөгдөж байсан бөгөөд арав хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 20-30 см-ээр бага, усан зах үүсэх болон мөс харлах үзэгдэл ажиглагдаж байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 40-50 см-ээр бага, битүү мөсөн бүрхүүлтэй байсан бөгөөд усан зах үүсэх мөсний үзэгдэл ажиглагдаж байв.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-20 см-ээр бага байв. Эг голын мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болоод байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт бараг өөрчлөлтгүй байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 10-15 см-ээр бага, Мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болсон бөгөөд зарим өдрүүдэд шингэн цөн урсч байлаа.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 0-5 см-ээр өөрчлөгдөж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 25-30 см-ээр ахиу байв. Хугацааны турш харз бүхий мөсөн бүрхүүлтэй байв.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд гол ёроолдоо хүртэл хөлдсөн байв.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн эхэн болон сүүлээр олон жилийн дунджаас 5-10 см-ээр бага байв. Мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болоод байна.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт өөрчлөлтгүй байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 20 см-ээр бага байв. Мөсөн бүрхүүлтэй байв.
ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
ХӨВСГӨЛ УЦУОШТ, УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ