Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2022 оны 7 дугаар сарын 2-р Арав хоногийн усны түвшний тойм мэдээ


7 дугаар сарын 15, 16-ний өдрүүдэд Үүрийн гол Цагаан-Үүр сумын төв орчимд үерийн аюултай түвшинг 5-25 см-ээр давж хүчтэй үерлэсэн байна.
2022 оны 7 дугаар сарын 2-р Арав хоногт:
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дунджийн орчим байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш дунджаас 5-20 см-ээр бага байлаа.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-20 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 15-35 см-ээр ахиу байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн эхээр олон жилийн дунджаас 5-10 см-ээр бага, хугацааны сүүлээр усны түвшин нэмэгдэж 5-15 см-ээр их болоод байна.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 10-145 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш үерийн түвшинг 5-150 см-ээр давж хүчтэй үерлээд байна. 7 дугаар сарын 15, 16-ний өдрүүдэд үерийн аюултай түвшинг 5-25 см-ээр давж хүчтэй үерлэсэн байна.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 0-50 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 10-45 см-ээр их байв. 7 дугаар сарын 12, 16-ний өдрүүдэд үерийн түвшинг 10 см-ээр давж үерлээд байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-10 см-ээр буурч байсан бөгөөд 10 хоногийн эхээр олон жилийн дунджаас 5-25 см-ээр бага, хугацааны сүүлээр усны түвшин нэмэгдэж 5-15 см-ээр ахиу болоод байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө