Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2022 оны 6 дугаар сарын 3-р Арав хоногийн усны түвшний тойм мэдээ


6 дугаар сарын 3 дугаар 10 хоногт: Сэлэнгэ, Идэр, Дэлгэрмөрөн, Шишгэд, Бэлтэс зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин олон жилийн дунджаас бага байлаа.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-20 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дундаж түвшнээс 10 хоногийн эхээр 5-10 см-ээр ахиу, сүүлээр 10-25 см-ээр бага байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш дунджаас 5-10 см-ээр бага байлаа.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 15-20 см-ээр ахиу байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш 5-25 см-ээр бага байв.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 0-25 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дундаж түвшнээс 10 хоногийн турш 15-50 см-ээр ахиу байв.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 5-15 см-ээр бага байв.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд бараг өөрчлөлтгүй байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-5 см-ээр буурч байсан бөгөөд 10 хоногийн эхээр олон жилийн дунджаас 5-10 см-ээр ахиу, сүүлээр 5-10 см-ээр бага байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө