Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгал аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2021 оны 9 дүгээр сарын 3-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ


2021 оны 9 дүгээр сарын 3 дугаар Арав хоногт: Ихэнхи гол мөрнүүдийн усны түвшин олон жилийн дунджаас ахиу байлаа.
Хангайн нурууны араас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчрээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 70-95 см-ээр ахиу байв.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дундаж түвшнээс 15-30 см-ээр ахиу байв.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, олон жилийн дундаж түвшнээс 5-10 см-ээр ахиу, Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 20-25 см-ээр ахиу байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 50-65 см-ээр ахиу байлаа.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш үерийн түвшнээс 10-20 см-ээр ахиу үертэй байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, хугацааны эхээр олон жилийн дундаж түвшнээс 5 см-ээр ахиу, бусад хугацаанд усны түвшин буурч олон жилийн дунджаас 5-10 см-ээр бага болоод байна.
- Бэлтэс голын усны түвшин Баянзүрх сумын төв орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш үерийн түвшинг 5-20 см-ээр давж хүчтэй үерлэлээ.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дундаж түвшнээс 20 см-ээр ахиу байлаа.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө