Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2023 оны 8 дугаар сарын 3-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ


3-р арав хоногт: Хөвсгөлийн уулсаас усжих Үүр гол үерийн түвшинг 20-70 см-ээр даван үерлэсэн байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 8 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд дунджаас 5-15 см-ээр ахиу, 29-31-ны өдрүүдэд усны түвшин буурч дунджаас 5-10 см-ээр бага болоод байна.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 15-25 см-ээр бага байв.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны турш олон жилийн дунджаас 5-10 см-ээр ахиу байв. Харин Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, мөн 10 хоногийн турш олон жилийн дунджаас 10-20 см ахиу байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-20 см-ээр ахиу байв.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 5-10 см-ээр буурч байсан бөгөөд 10 хоногийн турш үерийн түвшинг 20-70 см-ээр даван үерлээд байна.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин 0-5 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 5-15 см-ээр ахиу байв.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт бараг өөрчлөлтгүй байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджийн орчим байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-35 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд олон жилийн дунджаас 30-35 см-ээр бага байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө