Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2023 оны 8 дугаар сарын 2-р арав хоногийн усны түвшний тойм мэдээ


2-р арав хоногт: Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Бэлтэс голууд үерийн түвшинг 5-110 см-ээр даван үерлэсэн байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 5-30 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд арав хоногийн турш олон жилийн дундаж түвшнээс 5-35 см-ээр ахиу байлаа.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш дунджаас 10-25 см-ээр бага байв.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны турш олон жилийн дунджаас 10-20 см-ээр ахиу байв. Харин Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, мөн 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-15 см ахиу байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 0-45 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-65 см-ээр ахиу байв.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 5-45 см-ээр өөрчлөгдөж байсан бөгөөд 8 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг 30-130 см-ээр даван үерлээд байна.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин 0-35 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 20-60 см-ээр ахиу байв. 8 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд үерийн түвшинг 10-30 см-ээр даван хүчтэй үерлэсэн байна.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджийн орчим болон 5-10 см-ээр ахиу байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 0-15 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 8 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд дунджаас 10-10 см-ээр ахиу, 17-20-ны өдрүүдэд усны түвшин багасаж олон жилийн дунджаас 5-25 см-ээр бага болоод байна.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө