Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн судалгаатай томоохон гол мөрнүүдийн 2023 оны 6 дугаар сарын 2-р Арав хоногийн усны түвшний тойм мэдээ


6 дугаар сарын 2-р Арав хоногт: Үүр гол үерийн түвшинг даван үерлээд байна.
Хөвсгөл нуур энэ 10 хоногт мөснөөс бүрэн чөлөөлөгдөөд байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчир буюу олон голын бэлчирээс эхлэн Сэлэнгэ мөрөн хэмээн нэрлэгдэх Сэлэнгэ голын усны түвшин Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд хоногт 5-10 см-ээр өөрчлөгдөж байсан бөгөөд арав хоногийн эхээр олон жилийн дундаж түвшнээс 20-40 см-ээр ахиу байлаа.
Хангайн нуруунаас усжих Идэр голын усны түвшин Галт сумын Зүрх баг орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн эхээр болон сүүлээр 5-15 см-ээр ахиу, хугацааны дундуур олон жилийн дунджийн орчим байв.
Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд 0-5 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд хугацааны турш олон жилийн дунджийн орчим байв. Харин Эрдэнэбулган сум орчимд хоногт 0-5 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-10 см-ээр ахиу байв.
Хөвсгөлийн уулсаас эх авсан дараах голуудын хувьд:
- Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд хоногт 5-25 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 35-55 см-ээр ахиу байлаа.
- Үүр голын усны түвшин Цагаан-Үүр сумын төв орчимд хоногт 0-90 см-ээр өөрчлөгдөж байв. 6 дугаар сарын 13-15-ний өдрүүдэд үерийн түвшинг 5-85 см-ээр даван хүчтэй үерлэв.
- Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчимд усны түвшин 0-5 см-ээр хэлбэлзэж, хугацааны турш олон жилийн дунджаас 5-15 см-ээр ахиу байв.
- Бүгсий голын усны түвшин Төмөрбулаг сумын төв орчимд хоногт 0-10 см-ээр хэлбэлзэж, 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-10 см-ээр бага байв.
- Шишгэд голын усны түвшин Рэнчинлхүмбэ сум орчимд хоногт 5-15 см-ээр хэлбэлзэж байсан бөгөөд 10 хоногийн турш олон жилийн дунджаас 5-40 см-ээр ахиу байв.
Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэдийг болзошгүй ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө