Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 3 дугаар сарын 2-р 10 хоногийн мөсний зузааны тойм мэдээ


2021 оны 3 дугаар сарын 2-р арав хоногт:
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос өөрчлөгдөөгүй, 105-110 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 10 см бага байна. Хөвсгөл нуураас эх авсан Эг гол Хатгал тосгон мөсөн захтай хэвээр байгаа бол Эрдэнэбулган сумын төв орчмоос дээш мөсөн бүрхүүлтэй, доош мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болсон бөгөөд мөсний зузаан өмнөх 10 хоногоос 20 см багасаж 70см, ОЖД-аас 25 см-ээр ахиу байна.
Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн гол Мөрөн сум орчимд, Шишгэд гол Рэнчинлхүмбэ сум орчимд, Үүрийн гол Цагаан-Үүр сумын төв орчимд, Бүгсий гол Төмөрбулаг сумын төв орчимд эдгээр гол мөрнүүд мөсөн бүрхүүлтэй, зарим газраар мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болсон бөгөөд мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-35 см-ээр багасаж 5-115 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 10-70 см-ээр бага байна.
Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд, Идэр гол Галт сумын Зүрх багийн төв орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн захтай, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5 см-ээр багасаж 35-100 см болсон нь энэ үеийн олон жилийн дунджаас 10-20 см-ээр бага байна.
Цаашид томоохон гол мөрөн, нуурын мөс хэврэгшиж, мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болох, мөсөн дээгүүр шар ус гүйх гэх мэт мөсний үзэгдэл ажиглагдах тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хөвсгөл УЦУОШТ, Ус судлалын өртөө