Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 3 дугаар сарын 1 дүгээр арав хоногийн мөсний зузааны тойм мэдээ


2021 оны 3 дугаар сарын 1 дүгээр арав хоногт:
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5 см-ээр нэмэгдэж 105-110 см болсон бөгөөд ОЖД-аас 5-10 см бага байна. Хөвсгөл нуураас эх авсан Эг гол Хатгал тосгонд мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болсон бол Эрдэнэбулган сумын төв орчимд мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5 см-ээр багасаж 90 см, ОЖД-ээс 10 см-ээр их байна.
Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн гол Мөрөн хот орчимд, Шишгэд гол Рэнчинлхүмбэ сум орчимд, Үүрийн гол Цагаан-үүр сумын төв орчимд, Бүгсий гол Төмөрбулаг сумын төв орчимд зарим газраар мөсөн захтай, битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-85 см-ээр багасаж 30-120 см болсон нь OЖД-аас 5-50 см-ээр бага байна.
Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр гол Галт сумын Зүрх багийн төв орчим, Сэлэнгэ гол Тосонцэнгэл сум орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн захтай болсон бөгөөд мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5 см-ээр багасаж 40-100 см болсон бөгөөд ОЖД-аас 20-25 см-ээр бага байна.
Цаашид гол мөрөн, нууруудын мөсний зузарлын эрчим буурч, мөс хэврэгшин цөмрөх аюултай болж байгаа тул мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж, баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Хөвсгөл аймаг УЦУОШТ, Гадаргын ус судлалын өртөө