Цаг уурын мэдээ > Ус судлал
Хөвсгөл аймгийн нутаг дахь томоохон гол мөрнүүдийн 2021 оны 5 дугаар сарын 1 дүгээр Арав хоногийн усны түвшний тойм мэдээ


2021 оны 5 дугаар сарын 1 дүгээр арав хоногт: Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Гуна, Үүр, Сэлэнгэ зэрэг голуудын усны түвшин зарим хоногт 5-150 см-ээр нэмэгдэж, хугацааны эхэн үе болон сүүлчээр үерийн түвшинг 5-60 см-ээр даван хүчтэй үерлэсэн байна.
Хөвсгөл нуур Ханх сум болон Хатгал тосгон орчимд нийтдээ мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд мөс харлах, усан зах, усан хил үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 10 см-ээр буурсан.
2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар: Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Шишгэд, Сэлэнгэ зэрэг гол мөрнүүдийн усны түвшин өмнөх өдрөөс 5-15 см-ээр нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Гуна, Идэр голууд үерийн түвшинг 1-60 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Сэлэнгэ, Бэлтэс, Үүр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-135 см-ээр ахиу байна.