Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 3 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсэг мөн Жаргалант сумын нутгаар -2.1...-8.2 градус, бусад нутгаар -2.0 градус хүйтнээс +2.9 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас 2.6-5.7 градусаар дулаан байлаа.
Нийт нутгаар дулаарч Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -6...-18 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-13 градус хүйтэн, өдөртөө +4...+15 градус дулаан байлаа.
Тунадас: 21-нд Жаргалантад 0.0мм, 21, 22, 23, 28, 31-нд Цагааннуур, Рэнчинлхүмбэд 0.0-1.1мм, 26-нд ихэнх нутгаар 0.0-3.0мм, 27-нд зарим нутгаар 0.0-0.6мм цас, 31-нд Галтад 0.1мм бороо (2 дугаар зураг) оров. Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагааннуур, Цагаан-Уул, Мөрөн, Жаргалант сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас секундэд 6-11 метр, 25-нд нийт нутгаар тогтуун байсан бол бусад хугацаанд ихэнх нутгаар 9-14м/с, үе үе 15-20м/с хүрч ширүүсэв.
Цасан бүрхүүл: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ний байдлаар Улаан-Уул сумын нутгаар 16 см, цасны нягт нь 0.18гр/см3, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг, Жаргалант, Галт сумдын нутгаар 1-5 см цастай байв.