Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 9 дүгээр сарын эхний арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 7,1-10,0 градус, бусад нутгаар 10,1-13,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу нутгийн төв болон баруун өмнөд хэсэг, мөн Цагааннуур, Улаан-Уул сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,1-2,5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Нутгийн баруун болон хойд хэсгээр шөнөдөө 0-10 градус, өдөртөө 13-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-12 градус, өдөртөө 15-23 градус дулаан байсан бол 3, 4-нд нийт нутгаар өдөртөө сэрүүвтэр байлаа.
Тунадас: 1, 2, 3, 4-нд ихэнх нутгаар 0,0-20,0мм, бусад хугацаанд зарим нутгаар 0,0-7,0мм бороо орсон. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Хатгал, Мөрөн, Төмөрбулаг, Чандмань-Өндөр сумдын нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон.
Салхи: Хугацааны эхээр нийт нутгаар баруунаас 3-10м/с, хугацааны эцсээр 3-14м/с, зарим нутгаар 12-17м/с хүрч ширүүсэв.