Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 9 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн тойм


Температур: Арав хоногийн агаарын дундаж температур нутгийн баруун болон хойд хэсгээр 0,4 градус хүйтнээс 4,0 градус дулаан, бусад нутгаар 4,1-8,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу Бүрэнтогтох, Жаргалант, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2-2,4 градусаар сэрүүн байлаа.
Хугацааны эхээр нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 5 градус дулаан, өдөртөө 10-18 градус дулаан байсан бол хугацааны эцэст хүйтэрч нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 8-17 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-13 градус дулаан байв.
Тунадас: 21, 22, 26, 27, 28-нд зарим нутгаар 0,0-13,0мм, 25-нд нийт нутгаар 0,0-24,0мм бороо, нойтон цас орж зарим нутгаар 0-17см цасан бүрхүүлтэй байв. (2 дугаар зураг) Орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад Цагааннуур сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон.
Салхи: Их төлөв баруунаас 3-14м/с, 25, 28-нд зарим нутгаар 12-19м/с хүрч ширүүсэв.